Kazam нь дэлгэцийн агшин, дуу бичлэг хийж .mkv өргөтгөлтэй хадгалдаг, мөн youtube, videobin зэрэг сайтууд руу хуулдаг тун дажгүй програм юм. Indicator Applet! дэмжиж ажилладаг учир удирдахад ч хялбар, бичлэг хийхэд тэдэн секунд үлдсэн байна гээд notification гардаг нь бас дажгүй.

Доорх командаар суулгах нь:

sudo add-apt-repository ppa:and471/kazam-daily-builds
sudo apt-get update && sudo apt-get install kazam

Суулгаж дууссаны дараа Applications > Sound and Video > Kazam Screencaster дээр орсон байна.

Энэхүү програм нь ид хөгжүүлэлтийн шатандаа явж байгаа ба доорх хийгдэх ажил дээр хамтрах хүмүүс байвал https://launchpad.net/kazam хаягт дуртайяа хүлээж байгаа болно.

About these ads