Linux дэлгэц бичдэг про
Бичсэн: Нэг дүгээр сар 25, 2011 Filed under: Linux & Unix 1 Comment »Kazam нь дэлгэцийн агшин, дуу бичлэг хийж .mkv өргөтгөлтэй хадгалдаг, мөн youtube, videobin зэрэг сайтууд руу хуулдаг тун дажгүй програм юм. Indicator Applet! дэмжиж ажилладаг учир удирдахад ч хялбар, бичлэг хийхэд тэдэн секунд үлдсэн байна гээд notification гардаг нь бас дажгүй.

Доорх командаар суулгах нь:
sudo add-apt-repository ppa:and471/kazam-daily-builds sudo apt-get update && sudo apt-get install kazam
Суулгаж дууссаны дараа Applications > Sound and Video > Kazam Screencaster дээр орсон байна.

Энэхүү програм нь ид хөгжүүлэлтийн шатандаа явж байгаа ба доорх хийгдэх ажил дээр хамтрах хүмүүс байвал https://launchpad.net/kazam хаягт дуртайяа хүлээж байгаа болно.
- Лого зурах
- Орчуулалт
- PyGTK хөгжүүлэгчид GUI-ыг сайжруулах
- Gstreamer-ыг ашиглан ffmpeg-ыг оруулах
- Алдааг мэдээллэх/засах/хайх
- upload/export хийх сайт нэмэх
Баярлалаа одоо туршиж үздэг хэрэг.