Archive for Чөлөөт индэр
Surprise
Танд ойр дотныхоо хэн нэгэнд нэгж шилжүүлэх хэрэгцээ гардаг уу? Өдөр шөнөгүй мессэж бичих охиндоо, өдөр алгасалгүй гадаад руу ярих хүүдээ, эсвэл яг өдийд халтиргаа гулгаа ихтэй байгаа үед хөгшин настай аав ээжийнхээ утсыг нэгжээр цэнэглэх шаардлага байнга гардаг нь дамжиггүй. Тэр бүрийд гадагшаа гарч хажуугийн дэлгүүр рүү гүйх үү, интернэтээр худалдаа хийх үү гээд олон асуудал гарч байгаа бол сар шинийн бэлэг болгон нэгж шилжүүлэх “SURPRISE” үйлчилгээг санал болгож байна.
Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид рүү 1000, 2500, 5000 гэсэн дүнгээр нэгж шилжүүлж болно. Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч та сард 15000 төгрөг хүртэлх нэгжийг гар утаснаасаа 596 тусгай дугаарт мессэж илгээн нэгж шилжүүлэх бөгөөд үйлчилгээний шимтгэл нь нийт үнийн дүнгийн 10% байна. Та өдөрт гурван удаа нэгж шилжүүлэх боломжтой.
Хэрэглэгчдийн хүсэлтээр зөвхөн хоёрдугаар сарын хугацаанд идэвхжиж байгаа “SURPRISE” үйлчилгээг ашиглан олон хүнийг баярлуулаарай.
Баяртай 2009 он, Сайн уу 2010 он минь
Ирж буй 2010 ондоо ажил үйлс өөдрөг, амжилт бүтээл дүүрэн, аз жаргалтай, хийморь лундаа дээшээ байхын өлзийтэй ерөөл дэшүүлье. Сайхан баярлаарай.

Дэлгэцээ чимээрээ: Happy New year 2010 Cool Wallpapers
Санал асууя
Бас нэг 2 жил болсон болоогүй блогдсоных үргэлжлүүлээд бас блогдохийм чинь нэг домайн авий гэж бодлоо. Зарим хүмүүс бүүр xocoo, xocoo wordpress гэж хайж орж ирсэн байхийн. Тэгэхээр уртдаад байнаа гэж ойлгоод байгаа.
Тэгээд ямар домайн байвал зүгээр вээ ард түмээн
Joomla! Day Mongolia 2009
Дэлхийн олон улсад зохиогддог Joomla! сонирхогчдын хамгийн том арга хэмжээ болох Joomla! Day өдөрлөг нь 2009 оны 9-р сарын 29, 30-нд Mэдээллийн Технологийн Үндэсний Паркд зохиогдох гэж байна. Уг арга хэмжээ нь Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар (ЗГХЭГ), Мэдээлэл, Шуудан, Харилцаа Холбоо, Технологийн Газар (МШХХТГ), АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (АНУОУХА), Joomla! Үндсэн багийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд Монгол хэлнээ иж бүрэн орчуулсан Joomla! 1.5 Монгол хувилбарын нээлтийг хийх болно.
Linux InstallFest 2009
Linux InstallFest 2009 өдөрлөгийг 2009 оны 9-р сарын 19-ний өдөр 12:00-с 17:00 цагийн хооронд ШУТИС-ийн КТМС-ийн 130 тоот лекцийн танхимд КТМС-ийн Програмчлалын технологийн профессорын баг, Компьютерийн техникийн профессорын багтай хамтран зохион байгуулахаар боллоо. Мөн энэ өдөр нь дэлхий даяараа чөлөөт болон нээлттэй эхийн програм хангамжийг (Free ad Open Source Software) сурталчилах, таниулах Software Freedom Day өдөрлөг явагдаж байгаагаараа онцлог юм.
Нүдний дасгал
Мань мэт шиг өдөржин, шөнөжин компьютер харж суудаг хүмүүст нүдний дасгал маш их хэрэгтэй байх гэж бодлоо. Тэгээд энд тэндээс түүгээд оруулчлаа. Нүдний дасгал хийгээд байвал хараа сайжирдаг гэж сонссийн байна, юмыг яаж мэдхэв хийгээд үзээрэй.
Нүд ядарсан үед хийх дасгал
- Нүдээ аль болох хүчтэй аниад хүзүү, нүүр, толгойныхоо булчингуудыг чангал. Амьсгалаа 2-3 секунд бариад, амьсгалаа хүчтэй хурдан гаргахдаа нүдээ нээнэ. (5 удаа )
- Нүдээ аниад нүдний ухархайн дээд ба доод хэсгийн хамраас чамархай руу гэсэн чиглэлээр илнэ.
- Нүдээ аниад хөмсгөө суллана. Нүдээ зүүнээс баруун, баруунаас зүүн тийш эргэлдүүлнэ. (10 удаа)
- Нүднээсээ 20-30 см зайнд эрхий хуруугаа аваачаад хоёр нүдээрээ хурууныхаа үзүүрийг нь 3-5 секунд ширтэнэ. Дараа нэг нүдээ 3-5 секунд аниад, дараа нь хоёр нүдээрээ ширтэнэ, дараа нь нөгөө нүдээ анина. (10-12 удаа)
- Хуруугаараа чамархайн орчим зөөлөн дараад 10 удаа хурдан анивчина. Нүдээ аниад 2-3 удаа гүнзгий амьсгаа авч амар. (3 удаа)
CD ирлээ
Ubuntu-гаас захиалсан cd маань ирлээ. Бүүр сэтгэл хөдлөөд нилумс гарах шахлаа шд
. Тэр хаа холоос ирнэээ гэж санасангүй шүү. Яг л сарын дотор ир лээ дээ. Гоё юмаа гэнэт ингээд хүрээд ирнээ гэж санаанүй шүү. Манай найзуудынх ч гэсэн эхнээсээ ирж байна лээ, хүний урманд 100 төгрөг ч авсангүйг нь бодохоор насан туршдаа ubuntu-гаа хэрэглэнээ.
За яаж cd захиалах талаар бичье. Эхлээд ubuntu.com, kubuntu.org руу орно. Тэгээд Get Ubuntu/order a free CD from Shipit хэсэг рүү орж Request a free CD гэж ороод ямар хувилбар(desktop/server) захиалахаа сонгоно. Тэгээл гарч ирэх цонхонд бүртгүүлээл хаягаа зөв тодорхой биччихэд л 4-6 долоо хоногийн дотор хүрээд ирнэ дээ.

