Archive for Үзэл бодол

3 талт хэрэгсэл

Эхлээд мэдээлийн технологийн хэрэгсэлүүд нь эхлээд нэг талтай байсан, дараа нь хоёр талтай болсон удахгүй гурван талт болно.

Яагаад нэг талтай байсан гэдэг дээр жишээн дээр ярий: телевиз гэхэд зөвхөн л мэдээллийг өгөхөөс буцааж авдаггүй байсан. Та үзнэ эргүүлээд энэ чинь шал хэрэггүй нэвтрүүлэг байна гэж хэлж чаддаггүй байсан.

Харин дараагийн үе болох хоёр талт хэрэгсэлд компьютер орно. Компьютер нь мэдээллийг үзэж болдог бас авдаг. Интернетээр хэлэлцүүлэг, блог уншиж хариу бичдэг болсон цаг үе гэж ойлгож болох нь.

За тэгээд гурван талт гэхээр компьютер маань арай илүү боловсронгуй болоод хиймэл оюун ухаан гэдэг зүйл орж ирж байгаан.
Тэгэхээр комьпютер бол одоогоор өгөгдлийг аваад тодорхой командын дагуу үр дүнг буцаагаад байгаа, харин сэтгэдэггүй.
Гурван талт гэхээр сэтгэдэг болох ба өгөгдлийг авна, боловсруулна тэгээд өгөгдөл гаргана.

Ер нь тэгээд мэдээллийн технологи маань 2 дахь үедээ л явж байна даа. Зарим технологиуд нь 3 дахь үе рүүгээ шилжиж байна, заримынх нь ухагдахуун гарч ирж байна.

Сэтгэгдэл(1)

Энэ монголын варезууд

     Энэ монголын варезууд дандаа ижил мэдээ тавих юмаа. Нэг рүү орж үзчээл нөгөөхөд нь шинэ юм байна уу гээл орохоор нөгөө л өмнө үзсэн мэдээ яг copy, paste ямар ч урам алга, бүгд ярилцаж байгаад нэг сайтаас авдимуу хаашаа юм. Нэг нь ч гэсэн бусдаасаа арай өөр мэдээ тавьж баймаар юм тэгвэл ч хандалт нэмэгдэнэ дээ энэ мэдээж асуудал.
   Тэгээд бас насанд хүрэгчдэд зориулсан мэдээлэл их гарганаа хандалтыг бол өсгөж байгаа байх л даа, тэгээд тэрийгээ нүүрэн дээрээ тавьчих юм. +18 дээш үзээрэй гээд тавьчихаж тэрийг нь ямар шалгаж байгаа биш дуртай нь үзэж байгаа шүү дээ. Зүгээр л нэг цэснүүдийнхээ доор нь нэг цэсээр оруулчихгүй. Сүүлийн үед ч гэртээ интернетгүй аль ч ховор болж.
   Бас тэгээд нэг гайгүй хит болж байгаа дуу тавинаа баярлалаа, тэгээд яахав тэр варезуудын ачаар татаад авчихаж байгаа юм. Тэгээд сонсох гэхээр нэр энэ тэрийг тийм варез энэ тэр гээд тавьчихсан байгаа юм. За тэр ч яаая гэхэв. Тэгээд нөгөө дуугаа сонсдийн байгаа биздээ тэгэнгүүт бас л ядаргаатай тэр варезаас татаж авсан дууг сонсож байна гээд зүгээр ч нэг сонсуулчихгүй ёстой нээрээ.
Сурталчилж болноо тэхдээ арай л дэндүү юмаа. Сурталчилгаа хийх өөр олон арга байгаа найзуудаа.

Сэтгэгдэл үлдээх

Чи улс төрөөр оролдохгүй бол…

“Чи улс төрөөр оролдохгүй бол улс төр чамаар оролдоноо” гэж нэг ийм үг байдаг даа. Ер нь монголд л ингэж улс төр чамаар оролдоод байгаа болохоос өөр орнуудад нээх оролдож байгаа харагдаж сонсогдохгүй юмаа. За нэг улс төр судлаач болж үзээдэхэе :) . Улс төр чамаар оролдож байгаагийн тод жишээ бол ямар сайндаа л зүгээр явж байсан хэсэг нөхдүүд ажлаа хаях нь хаяад, сургуулиа төгсөх нь төгсөөд хар хүйтнээр гудамжинд жагсан нэр дэвшихээр оролдож байх вэ дээ.

Read the rest of this entry »

Сэтгэгдэл үлдээх

Блог ертөнц

     Би сая нэг зүйлийг google ахаас асуулаа юм мэддэггүйн л гай л даа мэдэж байсан бол юу гэж хүнээс асуух вэ дээ. Тэгсэн ах маань надад хэдэн блог, форумын холбоос өглөө, бусад вебсайтууд ер нь блогийн доор байна шүү. Яг хэрэгтэй мэдээлэл нь зүгээр л нэг форумын сэдэв, эсвэл нэг блогын бичлэг байдлаар байгаа юм л даа нөгөө вебсайтууд руу нь орохоор яг хайж байгаа хэрэгтэй мэдээлэл нь байхгүй баахан сурталчилгаа байгаам. Тэгэхээр нөгөө web2.0 гэдгийн маань үе нилээд өргөн цар хүрээтэй болоод иргэний сэтгүүлзүй хөгжиж байгаатай холбоотой байх л даа. Саяхан банжиг.нет 5000 хол давсан блогтой боллоо гэж байсан.

     Иргэн бүр хүссэн зүйлээ нийтлэх болсноор интернетэд жинхэнэ хувьсал ирж ардчилал оршин тогтнож буй хэрэг юм. Одоо ер нь вебсайт биш блог, форумаас мэдээ, мэдээллээ авдаг болоод байна. Интернет ардчилалын үеээ гэж. Блог форум зэрэг нь яг юугаараа вебсайтаас давуу байна вэ гэхээр хүн өөрийнхөө дуртай сэдвийг нээгээд ярилцах, санал бодлоо солилцох, хичээл сургууль номоор олж авах мэдлэгийг өөрийн зүгээс харж бичих гэх мэт маш их л дээ. Вебсайт бол зөвхөн хүмүүсийг ямар нэгэн мэдээ, мэдээллээр татаж реклам шахахыг л гол зарчимаа болгодог. Харин блогчид бол хүмүүст хэрэгтэй зүйл хүргэхийн төлөө байдаг болов уу.
За тэгээд интернет ардчилал мандтугай гээд төгсгөедөө.

Сэтгэгдэл (2)

GPL/GNU лицензийг зөрчихөө болий тэхүү

Одоо ч нэг үеээ бодвол манай монголын веб сайт олон болж, интернетийн хурд ч өсөөд, хэрэглэгчдийн тоо нэмэгдээд өрсөлдөөнч ширүүсээд сонирхолтой л болоод байна. Энэ өсөлт, өрсөлдөөн нь сүүлийн хэдэн жил маш эрчимтэй явагдаж байна. Энэ өрсөлдөөний дунд зарим нэг болохгүй, бүтэхгүй зүйл бас ажиглагдах юмаа. Энэ талаар жоохон бичье гэж бодлоо.

Read the rest of this entry »

Сэтгэгдэл (3)

Follow

Get every new post delivered to your Inbox.