Archive for PHP

WAMP дээр VirtualHost үүсгэх

WAMP нь Windows, Apache, MySQL, Php гэсэн нэгдэл бөгөөд эдгээр нэгдлийг нэгтгэсэн серверийг эндээс татаж аваад доорх жишээний дагуу VirtualHost үүсгэж туршиж үзээрэй.

mylocalsite.com гэдэг virtualhost-ыг жишээ болгон үүсгэе.

  1. WAMP-ынхаа www фолдерт mylocalsite фолдэрыг үүсгэнэ.
    Жишээ нь:
    C:\wamp\www\mylocalsite
  2. logs фолдерыг mylocalsite дотроо үүсгэнэ.
    C:\wamp\www\mylocalsite\logs
  3. Apache-ын тохиргооны файл болох httpd.conf файлд бага зэрэг засвар хийнэ. Бидний жишээнд бол
    C:\wamp\bin\apache\Apache2.2.11\conf\ эндээс файлаа нээгээд
    #Include conf/extra/httpd-vhosts.conf мөрийг олоод # авах буюу comment биш болгоно.
  4. C:\wamp\bin\apache\Apache2.2.11\conf\extra\httpd-vhosts.conf файлыг нээгээд доорх мөрүүдийг нэмнэ.
    NameVirtualHost *:80

    <VirtualHost *:80> ServerName www.mylocalsite.com
    ServerAlias mylocalsite.com mylocalsite www.mylocalsite.com
    DocumentRoot C:/wamp/www/mylocalsite/
    ErrorLog C:/wamp/www/mylocalsite/logs/error.log
    CustomLog C:/wamp/www/mylocalsite/logs/access.log common
    </VirtualHost>

    <VirtualHost *:80>
    ServerName localhost
    DocumentRoot C:/wamp/www
    ErrorLog C:/wamp/www/logs/error.log
    CustomLog C:/wamp/www/logs/access.log common
    </VirtualHost>

  5. C:\windows\system32\drivers\etc\ доторх hosts файлыг нээгээд файлын төгсгөлд доорх мөрүүдийг нэмнэ.
    127.0.0.1       localhost
    127.0.0.1    www.mylocalsite.com
  6. WAMP-аа дахин ачааллана.
  7. Одоо веб хөтөч дээрээ www.mylocalsite.com эсвэл mylocalsite.com эсвэл  mylocalsite гээд enter дарахад ид шидийг үзнэ дээ :)

Сэтгэгдэл (4)

Ubuntu дээр LAMP суулгах

LAMP гэдэг нь Linux, Apache, MySQL, Php гэсэн нэгдлийн товчлол болно. Энэхүү суулгах процесс нь Apache2, PHP5, MySQL5, phpmyadmin2 зэргийг ubuntu 9.04 үйлдлийн систем дээр суулгаж байгаа болно.

Apache суулгах:

Командын мөрнөөс доорх командыг өгсөнөөр Apache2 суух болно.

  • sudo apt-get install apache2

Веб толилуураа нээгээд http://localhost/ гээд үзэхэд It works! гэж гарч байвал суужээ гэж ойлгож болохнээ.

PHP суулгах:

Доорх командаар php-г apache-ын нэг модул хэлбэрээр суулгах болно.

  • sudo apt-get install php5 libapache2-mod-php5

Apache-аа дараах командаар дахин ачаална:

  • sudo /etc/init.d/apache2 restart

Доорх командаар testphp.php файлыг үүсгэн <?php phpinfo(); ?> бичээд хадгална.

  • sudo gedit /var/www/testphp.php

Веб толилуураасаа http://localhost/testphp.php гээд үзэхэд phpinfo гарч ирнэ.

MySQL суулгах

  • sudo apt-get install mysql-server

суулгах явцдаа нууц үгээ асуугаад сууна. Доорх командаар mysql сервер рүү нэвтрэн орно.

  • mysql -u root -p

PHP-гээ MySQl-тэй холбохын тулд php.ini файлд бага зэрэг засвар оруулна.

  • gksudo gedit /etc/php5/apache2/php.ini
  • ;extension=mysql.so өмнөх ; авна. Apache-аа дахин ачаална.

phpMyAdmin суулгах

  • sudo apt-get install libapache2-mod-auth-mysql php5-mysql phpmyadmin

gksudo gedit /etc/apache2/apache2.conf командаар apache.conf файлд засвар хийнэ.
Файлын төгсгөлд:

Include /etc/phpmyadmin/apache.conf

мөрийг нэмээд Apache-аа дахин ачааллаад http://localhost/phpmyadmin/ хаягаар ороход phpmyadmin таныг угтах болно.

Мэдээллийн дэлгэрэнгүйг:

Сэтгэгдэл (13)

PHP-г MSSQL-тэй холбох

1. php.ini файлдаа тохируулга хийх:

  • php.ini файл дотроосоо mssql.secure_connection хайж олоод off байвал on болгоно.
  • php_mssql.dll өмнө байх ; тэмдэгтийг авна.

2. dll файлд тохируулга хийх.

эндээс ntwdblib.dll файлыг татаж авна. Татаж авсан dll файлаа apache/bin директорд хуулна.
Түүнлэн php_mssql.dll файл нь php өргөтгөлийн директорд байх ёстой. Хэрэв php_mssql.dll байхгүй бол татаж аваад php өргөтгөлийн директорд хуулах шаардлагатай.

3. Бүх үйлчилгээгээ (php,  apache эсвэл iis гэх мэт) асааж унтраагаад доорх скриптээр SQL сервертэй холбогдоно.

// mssql.secure_connection = On
// Need to upload ntwdblib.dll from net

$myServer = “DVLP066\SQLEXPRESS”; // host/instance_name
$myUser = “sa”; // username
$myPass = “sadvlp066″; // password
$myDB = “myfraiche”; // database name

// connection to the database
$dbhandle = mssql_connect($myServer, $myUser, $myPass)
or die(”Couldn’t connect to SQL Server on $myServer”);

// select a database to work with
$selected = mssql_select_db($myDB, $dbhandle)
or die(”Couldn’t open database $myDB”);

echo “You are connected to the ” . $myDB . ” database on the ” . $myServer . “.”;

$query = “SELECT top 10 * FROM tbl_customers”; // your database query
$result = mssql_query($query);
while($row = mssql_fetch_assoc($result))
{
print_r($row);
}
// close the connection
mssql_close($dbhandle);
?>

мэдээллийг: How to connect MSSQL with php

Сэтгэгдэл (2)

PHP-GTK

PHP скриптыг ерөнхийдөө 3 хэлбэрээр ашигладгийг мэдэх байхаа. Үүнд:

  • Server-side scripting – бидний мэдэх веб сайтууд, энэ нь php-ын гол хэрэглэгдэж буй хэлбэр юм.
  • Command line scripting – PHP-г shell-р хөгжүүлэлт хийхэд хэрэглэгддэг.
  • PHP-GTK – desktop application бичихэд зориулсан GTK+ дээр тулгуурласан php-ын өргөтгөл юм.

Read the rest of this entry »

Сэтгэгдэл (7)

PHP4 минь баяртай

2008 оны 8 сарын 8 буюу олимпийн нээлтийн өдөр php4-ийн маань сүүлийн шинэчлэлт хийгдэж дууслаа. Үүгээр албан ёсоор php4 хувилбарын хөгжүүлэлт дуусч байгааг албан ёсоор зарлалаа. Ө.х оршуулах ёслол нь боллоо, гүнээ харамсал илэрхийлэе.

Read the rest of this entry »

Сэтгэгдэл(1)

MVC-г PHP-д ашиглах нь уу

MVC гэдийг эхлээд тайлбарлавал Model-View-Controller гэсэн 3 үгийн нийлбэр юм байна. Энэ гурван үгийг тус тусад нь орчуулбал:

  • Model-загвар (MySQL, data arrays)
  • View-харагдац (checkbox, text etc)
  • Controller-удирдлага (control the model and view)

Read the rest of this entry »

Сэтгэгдэл(1)

Аль php засварлагч нь сайн бэ?

Нээлтэй хэлэлцүүлэг явуулъя гэж бодлоо. Саналаа хуваалцаарай.

За тэгээд хэдэн нийтлэг хэрэглэгддэг php засварлагчдын зарим нэг давуу талуудыг бичлээ. Мэдэхгүй нэг нь сонголтоо хийж хэрэглэнэ биз. Мэддэг нэг нь аль нь сайн талаар, алийг хэрэглэдэг зэргээр санал бодлоо хуваалцаарай.

Read the rest of this entry »

Сэтгэгдэл (17)

PHP нууцлал хамгаалалт

    Өнөөдөр та бүхэндээ дэлхийн хамгийн түгээмэл скрипт хэл болох РНР-ын хамгаалалтын талаар бичье. Эхлээд хэрхэн хамгаалах талаар ярьхаас өмнө PHP скрипт гэж юу болох талаар товч дурьдаад түүний сул талууд болон хэрхэн хамгаалалт хийж болох талаар бичье. Read the rest of this entry »

Сэтгэгдэл (2)

Follow

Get every new post delivered to your Inbox.