Ер нь одоо үед файлыг хэн нэгэнд flash, зөөврийн хард энэ тэрээр зөөлгүйгээр интернет ашиглан бусдад өгөх амар болжээ. Басхүү варез сайтууд ч гэсэн файлаа хаана тавих энэ тэр гээд асуудал их байдаг билээ. Ингээд өөрийн ашигладаг болон зарим нэг бусдаасаа давуу талтай файл хуваалцах үйлчилгээтэй сайтуудыг танилцуулъя.

4shared

Энэ сайт нь 5GB хэмжээ өгдөг ба та хүссэн зураг, видео, дуугаа upload хийж, хандаж, файлаа хуваалцах боломжтой болж байна. Эндээс файл татахад ямар нэг цаг тоолж хүлээлгэнэ, мөн ip энэ тэрээр нь хаана гэсэн асуудал байхгүй. Давуу талууд гэвэл: ямар ч төрлийн файл байж болно, файлаа хуулж, зөөнө, файлдаа хандах эрх олгоно, антивирусээр файлыг шалгана, олон файлыг зэрэг upload хийх (үүнд файл бүр нь дээд тал 100mb хэмжээтэй байна), хавтас үүсгээд файлуудаа нэгтгээд хуваалцах мөн хавтастаа нууц үг хийнэ, файлдаа тайлбар нэмэх, сэтгэгдэл бичүүлэх, тэр файлаа үзэх( дуу бол- сонсох, зураг бол-үзэх), мэйлээр хүмүүст тараах, файлаа хувийн, нийтийн гэж ангилчихна. Нийтийнх гэх юм бол сайтын нүүрэн дээр онцлох файл энэ тэр гээд тавьчихдийн, харин хувийнх бол би өөрөө л хэрэглэнэ, найзууддаа холбооcийг нь тараана. Бас тэгээд хэдэн төгрөг олох боломжтой.
Даанч нэг дутагдалтай л даа энэ нь 1 сар орохгүй бол таны бүргэлийг устгачихдаг юм. Pro нь бол мэдээж устгахгүй л дээ.

Mediafire

Дээрх сайттай ер нь төстэй ганц 2 давуу талтай. Хамгийн гол давуу тал нь сайтад бүртгүүлээгүй байсан ч гэсэн файлаа хуваалцах боломжийг олгодог. Энэ сайт нь файл татахад ямар нэг цаг тоолж хүлээлгэнэ, мөн ip энэ тэрээр нь хаана гэсэн асуудал байхгүй. Мөн дискний хэмжээ хязгааргүй (Unlimited Disk Space), зургийн цомог үүсгэнэ, хавтас үүсгэж хуваалцах боломжийг олгодог юм.
Файлаа хуваалцах 2 горимтой.
1. Үндсэн – энэ зүгээр л энгийн файлаа хуваалцана.
2. Өргөтгөсөн – энэ горим нь найзууд чинь чиний хуваалцсан файлын хавтас доторх бусад файлууд болон бусад хамааралтай файлуудыг үзэх боломжийг олгодог.

Gogo share

Gogo share нь монгол файл хуваалцдаг сайт одоогийн байдлаар цорын ганц. За мэдээж монголд байгаа учраас бусад гадаадын файл хуваалцах сайтуудыг бодвол илүү хурдан, хэрэглэхэд хялбар, файл татах, устгах холбоосыг нь өгчихнө, ip энэ тэрээр нь хаахгүй, завгүй байна гэсэн мэдээлэл гарахгүй.
Дутагдалтай тал гэвэл: файлд ямар нэг хандалт орж ирэхгүй 7 хоног өнгөрөхөд системээс автоматаар устадаг.