Одоо ч нэг үеээ бодвол манай монголын веб сайт олон болж, интернетийн хурд ч өсөөд, хэрэглэгчдийн тоо нэмэгдээд өрсөлдөөнч ширүүсээд сонирхолтой л болоод байна. Энэ өсөлт, өрсөлдөөн нь сүүлийн хэдэн жил маш эрчимтэй явагдаж байна. Энэ өрсөлдөөний дунд зарим нэг болохгүй, бүтэхгүй зүйл бас ажиглагдах юмаа. Энэ талаар жоохон бичье гэж бодлоо.

Энэ хурдацтай өсөлт нь ICTA гээч байгууллага байгуулагдсантай ч холбоотой байж мэдэх юм. Энэ байгууллагыг юм хийгээгүй биш хийсэн их юм шүү зарим хүмүүс ярихдаа юу ч хийгээгүй ээ наадуул чинь монголчууд идэх хоол, өмсөх хувцас хэрэгтэй байхад юун pc энэ тэр гээл байхын. Юу хийсэн бэ гэвэл itdic гээд нэг гайгүй сайт байна, бараг монголын бүх сум үүрэн телефоны сүлжээнд холбох гэж байна, интернетийн үнийг нилээн л буулгалаа, хүн бүрт pc-тэй болж байна гээл магтвал магтах юм зөндөө зөндөө. Ягаад энэ нөхөр чинь гэнэт ICTA-г сайлаад явчихваа гэж магад тэхдээ ямар гэдэг юм заавал 2 талтай болохоор одоо жоохон муулий. Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газар нь IT-ын бараг хамгийн том төрийн байгууллага байж веб сайтаа open free CMS ашиглаж хийсэн. Тэрийгээ тэгээд орчуулаад Жуумла! Монгол гээд нэрлэчихэж байгаа юм. Тэгээд энэ Жуумла! Монгол гэдэг нөхрийг нь Joomla-ын албан ёсны сайт болох http://www.joomla.org дээр юу ч дурьдаагүй, тэр language хэсэгт нь орж үзлээ монгол хэл дээр орчуулсан юм алгаа, ер нь тийм юм байгааг нь ч мэдэхгүй байгаа болотойдогоо. Манайхан энэхүү CMS-ийг ашиглаж болно л доо. Тэхдээ joomla маань open source учраас хүн болгон авч хэрэглэж байгаа, хөгжүүлж байгаа түүнийхээ хэрээр бас их халдлагад өртөж байдаг. Энэ нь түүний сул тал болоод байгаа юм л даа. Тийм учраас монголчуудын өөрсдийн гэсэн CMS боловсруулаад тэрийгээ ашиглаад явбал уг нь зүгээр юмаа. Тэр нь open source биш бас зөвхөн төрийн албаны байгууллагуудад хэрэглэдэг бол халдлагад өртөх нь бага шүү дээ. Үүнийг хэн хийх юм бэ гэж үү? Энэн дээр тодорхой хэмжээний санхүү гаргаад хийлгэвэл манайд чадалтай сайн веб хөгжүүлэгчид зөндөө байгаа л даа.

За нэг харсан чинь гарчгийнхаа сэдвээс нилээд хазайгаад явчихсан байна шүү дээ хө. Эргээд сэдэвтээ орий дээр монголын веб сайтууд олон болсоон гэж хэлсэндээ тэр дундаа варез гэх тодотголтой сайтууд их болжээ. Миний бараг веб хөтөчөө нээгээд хамгийн эхэлж ордог сайтууд мэдээ гэхээсээ илүү варез болоод байгаа. Эдгээр сайтуудыг хийж байгаа хүмүүс нь ихэвчлэн open source буюу нээлттэй эхтэй тэгээд бас free CMS буюу агуулга удирдах системийг ашиглаж байгаа билээ. Эдгээр CMS-үүд нь бараг бүгд гэхэд хэлсдэхгүй дээ GPL/GNU лицензтэй байгаа юм л даа. Энэ GPL/GNU лиценз гээч юу болох талаар товч өгүүлбэл: та миний хийсэн энэхүү програм хангамж, үйлдлийн систем, CMS зэргийг ямарч үнэ төлбөргүйгээр, дураараа хүссэнээрээ өөрчилж, ямар ч зорилгоор ашиглаж болноо, харин та зөвхөн л copyright ** хэсэгт байгаа хэсгийг л битгий өөрчлөөрэй гэж байдаг. Энэ лицензийн гол санаа л энэ, дэлгэрэнгүйг http://www.gnu.org/licenses/gpl.html хаягаар орж үзэж болно. За тэгээд нөгөө монголын алдарт варезууд чинь ( варез ч гэлтгүй дээ монголын зарим нэг томоохон сайтууд бас орж л байгаа ) эхлээд уг нь гарч ирэхдээ ганц нэг нь copyright хэсгийг нь тавьцан байгаа харагддийн тэр нь нөгөөхөө яаж delete хийхээ мэдэхгүй байсан уу, эсвэл лицензээ мэдээд ч юмуу тэгээл байж байгаад жоохон томроод ирэхээрээ л нөгөө лицензийг нь зөрчөөд тэр copyright гэсэн хэсэгт байгаа нөгөө ** CMS гэдгий нь delete хийгээд хаячихаж байгаамдаа ёстой аймар. Энэ нь нэг ёсоор хүмүүст өөрөө энэ сайтыг хийсэн мэт харагдах гэж оролддогтой холбоотой, мөн өөр нэг хүн энэ CMS-ийг ашиглаад сайн сайт хийгээд өрсөлдөгчтэй болох вий гэхээс айдаг байж магад. Энэ бол миний таамаглал би ямар тэр хүмүүсийн дотор ороод үзсэн биш бас би тийм сайт ажиллуулдаггүй болохоор мэдэхгүй юм даа.

Хэрэв та энэхүү бичлэгийг уншаад өөрийн гэсэн варез ч юмуу мэдээний ч юмуу ямар нэг веб сайттай болохыг хүсвэл http://www.opensourcecms.com/ хаягаар ороод дуртай CMS-ээ туршиж үзээд өөрт таалагдсанаа сонгоод вебээ хийгээрэй Аа Гэхдээ GPL/GNU лицензийг л битгий зөрчөөрэйдөө.

Тэгээд асуух зүйл байвал comment-лээд үлдээчихнэ биз.