Би ер нь нээх тэгэж урсгал стиль энэ тэрд хавчигдаж дууг сонсоод байдаггүй л дээ. Өөр таалагдсан гадаад дотоод, зохиолын болон зохиолын биш, рок дуурь гээл ёстой есөн жорын дууг бүх л дууг сонсоно доо. Тэгээд ер сүүлийн үед А cool-ыг сонсоод байгаа ер нь гайгүй сайн дуучин гэж бодоод байгаа. Түүний дуулж байгаа төрөл жанр, хоолой энэ тэр гээд ер нь дажгүй шүү. Бас өөрөө дууныхаа үг аяыг зохиодог гэж байгаа. Анхны дуу болох Аринзаяа нь ч гэсэн гоё дуу болсон байсан. Ингээд түүний шинэхэн уран бүтээл болох “Миний сэтгэл мөнх” дууг үгтэй нь хүргэж байна удахгүй клип нь гарвал олоод тавьнаа. Бас нэмж хэлэхэд А cool-дээ цаашид олон ийм дуу гаргаарай гээд цаашдын уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилт хүсье.


Дууг сонсох

Дууны үг нь:

Миний сэтгэл мөнх

Би чамруу алхаж байна
Зүрх чамруу тэмүүлж байна
Харин чи миний сэтгэлд хайр бас аз 60 гал юм шүү
Үүрд мөнх ариун сэтгэл
Үнэнч хайр дурлал зөвхөн биднийх юм шүү

Зөөлөн бороо шивэрч байна хайрын энэ л өдөр
Зөвхөн чамруу яарна миний сэтгэл мөнх, хайрт минь чи сонсооч
Зүрхэнд мэдрэгдсэн хайрын үгсээ чамдаа зориулъя, чамайгаа би хайрлая
Хаврын салхи хайраар үлээхэд
Хайрт минь чи, хайр минь чи
Хайрыг мэдэрвүү, зүрх чинь уярав уу
Бүхнийг хамтдаа

Би чамруу алхаж байна
Зүрх чамруу тэмүүлж байна
Харин чи миний сэтгэлд хайр бас аз 60 гал юм шүү
Үүрд мөнх ариун сэтгэл
Үнэнч хайр дурлал зөвхөн биднийх юм шүү

Чи миний ганцхан хайр минь юм
Надруу гэрэлтсэн нар минь юм
Тэнгэрт гялалзах од минь юм
Зүрхний ганцхан хайр минь юм

Амдьралаа аа чамд зориулаааад бүхнийг хамт туулъя
Хайрт минь чамайг дуулъя
Хан хорвоог гэртүүлье
Хайрт минь намайг сонсооч

Би чамруу алхаж байна
Зүрх чамруу тэмүүлж байна
Харин чи миний сэтгэлд хайр бас аз 60 гал юм шүү
Үүрд мөнх ариун сэтгэл
Үнэнч хайр дурлал зөвхөн биднийх юм шүү

үг, ая: А-Cооl