ABU robocon 2008Өнгөрдөг 25, 26-ы өдрүүдэд ABU Robocon-ы Монголын үндэсний аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохиогдож өндөрлөлөө. Энэхүү тэмцээн нь олон хүний хүч хөдөлмөр авхаалж самбааг сорьсон тэмцээн болдог билээ. Энэ тэмцээн нь нэг талаар улсын аварга шалгаруулах мэт боловч бас цаанаа сургуулийн сурталчилгаа болж өгдөгөөрөө их онцлог. Энэ жил 27 баг оролцлоо жил ирэх тусам л оролцох багийн тоо ихэсч өрсөлдөөн ч бас ширүүн байлаа.

2008 оны олон улсын тэмцээнийг Энэтхэг улс зохион байгуулж байгаа юм байна даалгавар нь “Говиндаад хүрцгээе“. Ер зохион байгуулж байгаа улс нь даалгавраа зохиодог юм байна, энэ жилийн даалгавар нь эртний нэг Govindaдомог дээр тулгуурлан зохиогдсон юм байх, нэгэн хүү (Krishna бурхан) сахилгагүй нэгэн байжээ тэр өндөр дээр тавьсан идээ ундааг бие бие дээрээ давхарлан авдаг байсан ба энэ нь Энэтхэгийн уламжлалт тэмцээн болсон ба үүнийг нь Говинда гэдэг юм байна.

Энэ тэмцээнийг би 2 дахь удаагаа үзэж байна их сайхан өрсөлдөөнтэй болдийн манай сургууль ч байнга ордог. Үзээд байхад түрүү жилийнхээ даалгаврыг бодвол механик ажиллагаа их шаардсан багийн механик роботыг удирдагчид их үүрэг хариуцлага ноогдсон тийм даалгавртай байлаа. Багуууд их өөр өөрөөр сонин сэтгэн хийсэн роботууд зөндөө байлаа, тэдгээр дотроос МУИС-ын МТС-ын багын роботууд бусдаасаа шал өөр сайн сэтгэсэн нь харагдаж байсан, басхүү ганцхан цэвэр хожлыг эдний баг л хийсэн бусад багууд ер нь цэвэр хожил авах тийм тактик боловсруулаагүй бололтой. Энэ баг энэ жилийн Монголын аварга шалгаруулах тэмцээнд бусдаасаа үнэхээр хол давуу түрүүллээ. Энэ баг бас өнгөрсөн жил түрүүлсэн юм.

За тэгээд ирэх 9 сард болох олон улсын тэмцээнд Монгол улсаа төлөөлж амжилттай оролцоно гэдэгт итгэж байна. Тэгээд очиж үзсэнийх хэдэн зураг дарж, бичлэг хийсийн үзнэ биз.

Төстэй мэдээллийг: Цоомоогийн блогоос