Call of duty гэхээр юу санагдаж байна даа компьютерийн тоглоом уу хэхэ уг нь гоё тоглоом л доо тэхдээ энэ бичлэг маань арай л өөр. Эх орон намайг дуудаж байна. Эх орны дуудлага гэдэг маань нөгөө цэргийн зардан гэдэг юм ирсэн гэсэн үг л дээ. Өнгөрдөг 5, 6 дахид орон даяар цэрэг татлага болж өнгөрлөө. Багахан хэмжээний наадам шиг л юм болдийн бөөн хүн цуглаал хүүхдүүдээ гаргаж өгөх гээд хоол цай барьсан хүмүүс л өдөржингөө гадаа нь зогсоно шүү дээ. Тэр үеэр ч цагаан утасныхан, жижиглэнгээр юм зардаг нөхдүүд очиж хэдэн олдог байхдаа хөөрхий. За тэр ч яахав харин цагдаа нар тэр цэрэг татлагын үеэр дайчлагдаж харуул манаанд гарч үүдийг нь сахиж зогсдийн тэр үер цагдаа нарын новшийн зан нь харагддиймдаа. Өөрсдийгөө тэрүүхэн тэндээ нээх их том хүн гээд бодсон их зан гаргаал, тэнэгтээл. Нэг ороод бүртгүүлэх гэж бөөн юм болно. хэцүү хэцүү.

Би эх орны дуудлагыг бараг 2 жил авч байна очоод л би завгүй байнаа сурч байгаа дараа тэгж байгаад очий гээл яваад байгаа. Чи маш их хэрэгтэй байнаа хүрээд ирээ энд гоё байна гээл хошгируулаад байгаа. Одоо тэгээд төгсөх гэж байдаг яах юм болдоо хөөрхий намраас ахиал дуудах байхдаа ирж эх орноо хамгаалаа гэж. Цэргийн албыг хаах дөрвөн хэлбэр байдаг юм билээ. Биеэрээ, дүйцүүлэх, мөнгөөр, гэрээт цэрэг гэж. Хавраас эдгээрийн аль нэгээр эх орноо хамгаалах л байхдаа.

Холбоотой бичлэгүүд: Цэрэг татлага