Албан ёсоор блог хөтлөөд 2 сар болох гэж байгаач гэсэн блогийн тоолуур маань нэгэнт 1000 дөхөж байгааг сануулжээ. Би өөрөө ч бараг 500-г нь орсон байх л даа🙂.
Та миний блогийг байнга уншдаг ч бай ганц удаа орж ирсэн ч бай ямарч байсан миний бичсэн нийтлэлүүдийг уншиж байсан таньд маааш их баярлалаа, таньд бага ч болов хэрэг болох зүйл бичиж байсан гэдэгт найдаж байна. Уншигчгүй сонин бол ямар ч хэрэггүй шиг уншигч таньгүй бол би энэ бичлэгүүдийг бичээд яаахсан билээ гэж. Басхүү санал сэтгэгдэлээ солилцож, санаа оноогоо хэлж байсан найз нартаа талархал илэрхийлье ээ.
Жич: Сүүлийн үед ямар ч завгүй байгаа тул шинээр бичлэг оруулж амжихгүй л яваад байна. Удахгүй завтай болохоороо байнга бичлэг оруулж байна гэдгээ амлаж байнаа.

За тэгээд та 1000 дахь уншигч болбол энэ бичлэгийн доор сэтгэгдэлээ үлдээгээрэй. Дурсгалтай юм хадгалж явий wink.