Нээлтэй хэлэлцүүлэг явуулъя гэж бодлоо. Саналаа хуваалцаарай.

За тэгээд хэдэн нийтлэг хэрэглэгддэг php засварлагчдын зарим нэг давуу талуудыг бичлээ. Мэдэхгүй нэг нь сонголтоо хийж хэрэглэнэ биз. Мэддэг нэг нь аль нь сайн талаар, алийг хэрэглэдэг зэргээр санал бодлоо хуваалцаарай.

Zend studio – php-ыг хөгжүүлэгч албан ёсны компаны гаргасан бүтээгдэхүүн юм.Zend studio нь дотроо файлаа нээгээд үзчинэ, үүсгэчихнэ, debug хийчихнэ, веб толилууртай, php manual-тай ер нь нэг суулгаад авчихад болоо дөө.
Энэ засварлагчын зарим нэг давуу талууд гэвэл:

  • JavaScript дэмжинэ
  • HTML дэмжинэ
  • Source Control – буюу CVS, Subversion зэргийг дэмжинэ
  • Refactoring – файл болон фолдерийг зөөх, класс, функцийн нэрийг өөрчлөх
  • PHPUnit Testing Support – тест хийнэ
  • Debugging
  • Deployment Support for Remote Systems – FTP, SFTP дэмжинэ
  • SQL / Database дэмжинэ
  • гэх мэт зөндөө зөндөө, дэлгэрэнгүйг эндээс үзээрэй.
    Бас нэмэлтээр үүнийг уншаад үзвэл зүгээр байх.

Eclipse PDT – Eclipse гээд Java-ын маш хүчирхэг засварлагч байдаг. Тэр засварлагч нь улам хөгжөөд өөр олон програмчлалын хэлүүдийг засварладаг болоод байгаа. Тэдний нэг нь энэ Eclipse PDT. Ер нь Zend studio-той ижил үйлдлүүдийг гүйцэтгэж чадна. Басхүү нэг том давуу тал гэвэл үнэгүй, тэгээд сайн.
Бас энийг уншчихвал зүгээр.
phpeclipse – Бас Eclipse-ын php засварлагч нэг төрөл. Тэхдээ сүүлийн үед хөгжил нь зогсоод байгаа гэсэн мэдээлэл бий.

Komodo – Олон төрлийн програмчлалын хэлийг засварлах боломжтой. Ерөнхийдөө Dreamweaver-тэй ижил арай давуу талтай.
Энэ засварлагчын зарим нэг давуу талууд гэвэл:

  • Олон төрлийн програмчлалын хэлийг засварлана
  • Платрформ хамааралгүй – Windows, Mac, Linux зэрэг дээр ажиллана
  • Interactive shells – JavaScript, Perl, Python, Ruby болон Tcl зэргийн shell ашиглана.
  • Rx (Regular Expression) Toolkit – Хялбархан pattern-аар шалгах
  • Extensibility – firefox-ын add-ons шиг нэмэлтээр өргөтгөлүүд суулгах боломжтой

php DesignerБас нэг IDE энэ нь OOP болон framework-уудтай ажиллах, Xdebug гэдэг маш хүчирхэг debug-тай, ftp-р завсарлах гэх мэт сайн засварлагч.
Энэ засварлагчын зарим нэг давуу талууд гэвэл:

  • Unicode дэмжинэ
  • TortoiseSVN хамтарч ажиллана
  • Database browser (using phpMyAdmin)

VS.Php – Энэхүү php засварлагч нь бусадтай бараг ижил бусдаас онцлог нь дизайн, хөгжүүлэлт, debug зэргийг Visual Studio IDE ашиглан засварладагт байгаа. Visual Studio дээр нэмэлтээр сууж ашигладаг.
Энэ засварлагчын зарим нэг давуу талууд гэвэл:

  • .NET хөгжүүлэгчдэд таатай орчинг бүрдүүлсэн
  • Маш хурдан боловсруулалтыг хийдэг
  • Хамгаалалтын хувьд илүү

Dreamweaver – Энэхүү програмыг macromedia компани 8 хувилбар хүртэл нь хөгжүүлээд adobe-д зарагдсан одоо CS3 гэдэг хувилбар нь гараад байгаа.
Энэ засварлагчын зарим нэг давуу талууд гэвэл:

  • Integrated workflows – бусад adobe-ын бүтээгдэхүүнүүдтэй хамтрач ажиллах
  • Complete CSS support – Бүрэн утгаар нь CSS-ыг дэмждаг болсон
  • Spry Framwork for Ajax – өөрсдийнх нь хөгжүүлж буй Ajax framework-ыг дэмжиж, ашиглах боломжтой болсон.
  • Integrated coding environment – кодыг өнгөөр ялгах, хураах, мөрийг дугаарлах гэх мэт олон байна, дэлгэрэнгүйг эндээс үзээрэй.

гэх мэт маш олон php IDE байна дэлгэрэнгүйг эндээс үзээрэй.