Өчигдөр шөнө үхлийн хэсэг гэж нэрлэгдээд буй С хэсгийн Франц – Румин болон Итал – Голландын тоглолтыг үзэв. Энэ жилийн аварга болох багууд тоглолоо гэж нилээн сонирхол тавин үзлээ. Уг нь 2006 оны дэлхийн аварга алтан медальт баг мөн мөнгөн медалтай 2 баг орсон учраас хэсгээсээ шууд гарах байх гэж таамаглаж байлаа. С1-ын тайлбарлагч Заяагийн хэлдгээр үнэхээр л логикгүй спорт юмдаа энэ хөлбөмбөг.

Франц – Румины багуудын тоглолт эхлээд болов, энэ тоглолт хамгийн уйтгартай тоглолт болж өндөрлөв 0:0 харьцаагаар ганц ч гоол оруулсангүй. За тэрч яахав гээд Итали Голландын тоглолтыг үзэв их сонирхолтой нилээн ширүүн тоглолт боллоо. Энэ тоглолтын эхний гоол нь отон тоглолтын дүнд орсон боловч хажуугийн шүүгч тооцож Голландчууд нэг гоолыг зүгээр авав. За тэр ч яахав гэтэл ахиад 2 гоол нэмж орлоо энэ юу болж байнаа айн. Дэлхийн аварга баг 3:0-р хожигдлоо. Энэ Голландчууд ийм сайн байв уу эсвэл Италичууд ийм муу байв уу ёстой мэдсэнгүй.
Арай энэ хоёр акул багууд хэсгээсээ гарахгүй юм биш биздээ. Арай ч үгүй байхаа.

Дээрх тэмцээн дээр орсон нэгэн гоёмсог гоолийн үзүүлье. Энэхүү гоолийг Голлондын шигшээгийн Wesley Sneijder оруулсан юм.

Vodpod videos no longer available.

За тэгээд euro 2008-аа алгасалгүй үзэх мөн тоглотуудын дүнг цаг алдалгүй үзэхийг хүсч байгаа бол энэхүү widget-ийг ашиглаарай.