Дэлхийн нээлтийг монголд үзэв.
Индиана Жонс – Болор гавлын хаант улс хэмээх энэхүү шинэ анги нь үнэхээр адал явдлаар дүүрэн лайтай кино болсон байна билээ.
Бүхэл бүтэн 2 цаг гарах боловч 1 ч минут хүнийг уйдаахгүй маш сонирхолтойгоор үйл явдалууд ар араасаа өрнөнө.
Өмнөх ангиуд болох Raiders of the Lost Ark , Indiana Jones and the Last Crusade , Indiana Jones and the Temple of Doom зэрэг ангиудаасаа илүү сайн болсон байна лээ. Хөгшин Хариссан Фордын бараг энэ кинон дахь сүүлийн дүр нь учраас өөрөө ч их хичээж сайн тоглосон биз. Энэ киноноос Харри тэтгэвэртээ гарч шинэ Инди гарч ирсэн нь түүний хүүгийн дүр байлаа энэ кино одоо хүүгийн дүрээр цааш үргэлжлэх бизээ.

За тэгээд энэ киноныхоо тухай товч дурьдая үргэлжлэлийг нь очоод үзнэ биз.
Энэ кино анх 1981 онд дэлгэцнээ гарч байсан ба энэ гарсан шинэ анги нь 4 дэх анги нь юм. Энэ 4 дэх ангид нэг гавлын олж авахын төлөө тэмцэлдээн болох ба тэр нь эцэс сүүлд нь харь гаригийнхны гавал байж таарна, тэгээд нөгөө гавал нь бие дээрээ очиж амилаад сансар руугаа явдиймдаа. Ерөнхийдөө нэг иймэрхүү л гол санаа нь тэхдээ яг үйл явдал нь бол үнэхээр энэ киног амилуулж өгсөн байна лээ. Ер тэгээд Тэнгист очоод үзээрэй л гэж хэлийдаа. Тэр тусмаа иймэрхүү адал явдалтай киног кино театрт л үзэхгүй бол ямар ч кайфгүй л дээ.

Vodpod videos no longer available.