6 сарын 17-нд Firefox3-ын албан ёсны нээлт буюу Download day 2008 болж бөөн таталт болсон сурагтай. Би ч гэсэн яаж дутахав гээд нэг таталт хийв. Энд бас энд дэлгэрэнгүй бичжээ. Ямарч байсан Геннисийн номондоо бичигдсэн бололтой.

За тэгээд өнөөдрөөс эхлээд firefox3-ийг хэрэглээд байждээ.

Firefox3 ер нь их сайжирсан байна билээ ганц хоёр цох, нисдэг амьтан мөн зарим нэмэлтүүд суухгүй, бас зарим нэг вебсайт руу ороход асуудалтай байгаа эс тооцвол(энэ нь тухайн сайтын бичигдсэн код алдаатай байж мэдэх л юм).Тэгэхдээ удахгүй энэ бүхэн алга болж сайжрах нь гарцаагүй хэрэг.

Тэгээд Firefox3-д гарсан шинэ боломжуудын талаар бичье.
Эхлээд системийн ерөнхий сайжруулалт давуу талуудыг бичье:

  • Ram идэлт багассан
  • Хурд сайжирсан
  • Хамгаалалт илүү болсон
    • One-click site info: favicon дээр дараад тухайн сайтыг хэн эзэмшдэг, та хамгаалалтайгаар холбогдож чадсан эсэхийг харах боломжтой болсон. Энд дараад туршиж үзнэ үү.
    • Malware Protection: тухайн сайт вирус, spyware, trojans болон бусад халдагууд байгааг шалгадаг болсон. Энд дараад туршиж үзнэ үү.
    • New Web Forgery Protection page: тухайн сайт хуурамч эсэхийг шалгадаг болсон. Ө.х урхи байгаа эсэхийг мэдэх боломжтой. Энд дараад туршиж үзнэ үү.
    • New SSL error pages: хуухамч SSL certificate руу ороход гарах алдааны хуудсыг хийж өгсөн. Энд дараад туршиж үзнэ үү.
    • Add-ons and Plugin version check: автоматаар add-ons болон plugin-уудын хувилбарыг шалгаад хуучин болон хамгаалалт муутайг нь хаадаг болсон.
    • Anti-virus integration: татаж авч буй файлыг Вирус эсэргүүцэгч програмаар шалгадаг болсон
  • Хэрэглэхэд хялбар
    • Resumable downloading: ямар нэг байдлаар таталт явагдаж байгаад тасалдвал үргэлжлүүлж татдаг болсон
    • Табуудыг зөөхөд хаялбар болсон. Туршаад үзээрэй.
    • Text selection improvements: Ctrl/Cmd-ээр  олон текстийг selection хийдэг болсон
    • Integration with Windows, Mac, Linux: icon, товч, цэсний дизайн нь тухайн үйлдлийн системийн дагуу өөрчлөгддөг болсон.

Хэрэглэгчид мэдэхэд илүүдэхгүй шинэ боломжууд:

Add-on manager

Tools->Add-ons дотор Get Add-ons гээд шинэ цэс шинээр нэмэгдсэнээр шаардлагатай нэмэгдлүүд, шинэ нэмэгдлүүдийг хайх, нэмэгдлүүдийн тайлбар болон үнэлгээ зэргийг харах боломжтой болсон ба эндээсээ шууд суулгах бололцоог олгосон. Илүү дэлгэрэнгүй үзэхийг хүсвэл.

Bookmarks

Firefox3-д Bookmark-ын гурван шинэ онцлог нэмэдсэн эдгээрт Bookmark Stars, Bookmark Tags, болон Smart Bookmark Folders. Илүү дэлгэрэнгүй үзэхийг хүсвэл.

  • Bookmark Stars нь нэг даралтаар таны сонгосон хуудсыг хадгалж авна.
  • Bookmark Tags нь хуудсыг хадгалахдаа нэмэлт мэдээллүүдийг оруулж өгөх боломжтой болсон.
  • Smart Bookmark Folders нь таныг хуудас нэмэхэд автоматаар хадгалсан хуудсууд дотроосоо хайлт хийнэ.

Cascading Style Sheets (CSS)

Firefox3 дээр CSS-ын маш олон сайжруулалт хийгдсэн, үүн дотор: inline-block болон inline-table, font-size-adjust зэргийг бүх платформ дээр, :default pseudo-class, HTML soft hyphens (­),  ime-mode шинж чанар, white-space’s pre-wrap утгууд, болон :first-child, :only-child, :last-child, болон :empty зэргийг дэмждэг болсон. Илүү дэлгэрэнгүй үзэхийг хүсвэл.

Color profile support

Firefox 3 нь өнгийг илүү сайн үзүүлдэг болсон. Илүү дэлгэрэнгүй үзэхийг хүсвэл.

Download manager

Энэ шинэ татагч нь таталтад зогсолт хийх болон үргэжлүүлэх зэргийг нэмж өгсөн байна. Илүү дэлгэрэнгүй үзэхийг хүсвэл.

Font and text rendering

Firefox 3 нь font kerning, ligatures, international text, partial ligatures, font hinting, anti-aliasing, font types, болон font selection зэргийг дэмждэг болсон. Илүү дэлгэрэнгүй үзэхийг хүсвэл.

Full page zoom

Томруулж жижгэрүүлэхдээ хуудсыг бүтнээр нь болон зөвхөн текстийг гэсэн 2 горимтой болсон. Илүү дэлгэрэнгүй үзэхийг хүсвэл.

Гэх мэт зөндөө л давуу талууд байна дэлгэрэнгүй мэдээллийг доорх сайтуудаас аваарай:

За тэгээд эндээс татаж суулгаад ид шидийг нь үзээрэй.
Бас нээрээ татаж авсан хүмүүст талархлын сертификат өгсөн та нарч гэсэн аваарай. Энд дараад авна биз.

Firefox download day 2008

Firefox download day 2008