Дипломоо авлаа ингээд нэг юм төгсдөг байжээ. Мэдээллийн технологийн бакалавр зэрэгтэй инженер болвоо ингээд.
Эргээд нэг харахад 4 жил гэдэг богинохон хугацаа ч юм шиг саяхан л нэгдүгээр курс гээд гүйж байсан санагдана. Анх сургуульдаа орж ирээд төөрч будилж явсан цаг саяхан мэт санагдах юмдаа. Цаг хугацаа гэдэг ч хурдан өнгөрөх юм өө. Сая ч төгсөх гэж нилээн л юм боллоо. Дипломоо бичих гэж сүүлийн нэг сар ч бараг хагас унтаж, хагас нойрмог амьтан л яваад байлаа яваад байлаа тэгээд нэг юм диплом хамгаалалтандаа орж нэг юм сайхан тайван унтаж амарч, алжаалаа тайллаа даа.
Одоо ингээд амраад байхийм бол сүүлдээ хэтэрхий их амарснаас болж ядарч мэднэ диплом бичсэн шигээ хаха. Одооноос эхлээд ажиллаад байнаа яадийн.
4 жил хамт суралцсан ангийнхандаа мөн, багш нартаа баярлалаа.
За тэгээд баяртай сургууль минь, сайнуу амьдрал минь гэж хэлийдаа.