Өмнө нь энд хөгжүүлэгчийн талаар зургыг тавьсан байхыг үзэж билээ. Тэр зурганд хөөрхий хөгжүүлэгч маань ямарч гэмээр юм бэ дээ нэг жижигхээн амьтан бусад нь (хэрэглэгч, шалгагч, менежер) аймар аймар арслан барс байсансан, тэд бүгд л нөгөө хөгжүүлэгч рүү дайраагүй юу тэгэхэд энэ хөгжүүлэгчид чинь бас хөөрхийлэлтэй хүмүүс байдаг юм байна шүү гэсэн бодол төрж явлаа. Харин тэгсэн саяхан бас нэг хөгжүүлэгчдийн талаар нэг зураг олов. Энэ зураг арай л өөр юм, гарчгаас харахад ойлгомжтой байгаа байх нөгөө хөгжүүлэгч маань энэ зурган дээр жинхэнэ эр зоригтон болжээ.