2008 оны 8 сарын 8 буюу олимпийн нээлтийн өдөр php4-ийн маань сүүлийн шинэчлэлт хийгдэж дууслаа. Үүгээр албан ёсоор php4 хувилбарын хөгжүүлэлт дуусч байгааг албан ёсоор зарлалаа. Ө.х оршуулах ёслол нь боллоо, гүнээ харамсал илэрхийлэе.

Энэхүү сүүлийн хувилбар нь php 4.4.9 дэх хувилбар юм. Энэ хувилбарт хаягын хамгаалалтын алддаануудыг Derick зассан байна.
PHP4 хувилбар нь анх 1998 оны өвөл гарч ирж байсан ба өмнөх хувилбараа бодвол гүйцэтгэл хамаагүй сайжирсан, маш олон веб серверүүд, http session-ийг дэмждэг болсон болон хэрэглэгчийн талд хамгаалалтыг илүү сайжруулсан зэрэг маш олон сайжруулалтыг хийсэн бөгөөд тэрэн дотроос Zend Engine-ыг оруулж ирсэн явдал байлаа.

Одооноос эхлэн php маань процедур програмчлалаас обьект хандалтат програмчлал руу бүрэн утгаараа шилжиж байна.
PHP5 хувилбар нь 2004 оноос хөгжүүлэгдэж эхэлсэн боловч яг одооноос л хэрэглээ нь эхэлж байна. PHP5 хувилбар нь хурд, XML-ын өргөтгөл, удирдлага сайжирсан болон SOAP веб үйлчилгээг нэвтрүүлсэн зэрэг веб2.0-ын маш олон сайжруулалтыг хийсэн ба ихэнх php framework-ууд нь 5 хувилбар дээр бичигдэж байгаа ба ерөнхий архитектурын хувьд Java хэлтэй тун төстэй болсон байна. За тэгээд php4 минь баяртай, php5,6 минь хамтдаа хөгжицгөөе.Дэлгэрэнгүй мэдээллийг: