Найдангийн Түвшинбаяр зуны 29-р олимп Бээжин 2008-ын Жудо бөхийн -100 кгийн жинд алтан медалыг хүртлээ, барилдсан тамирчид болгон хүчтэй өрсөлдөгчид байсаан, манай бөх үнэхээр сайн бэлтгэлтэй ур чадвартай байгаагаа харууллаа. Илт давуу байдлаар өрсөлдөгчиддөө ялснаар ийнхүү монголын 44 жил хүлээсэн алтан медалыг авчирлаа. Тиймээ Монголын маань хүү өнөөдөр Бээжингийн тэнгэрт монголын далбааг мандуулж алтан медалыг авлаа монгол даяараа баяраа тэмдэглэж байна. Монгол энэхүү алтан медалын мөн гавъяат тамирчин Гүндэгмээгийн мөнгө медалтай Бээжингийн олимпын медалын үзүүлтэд 18-р байранд явж байна. МУ-ын гавъяат тамирчин Гүндэгмаадаа ч гэсэн баяр хүргий.

Монголчууд маань талбай дээр ирж баяраа тэмдэглэв. Бөөн баяр бөөн баяр сайхан тэмдэглэж байнаа. Сүүлд нь олон хүн нэмэгдэж УИХ-ын гишүүд, ЗГ-ын гишүүд, ерөнхийлөгч Энхбаяр бүгд ирсэн харагдав. Тэнд Монгол улсын төрийн дууллыг эгшиглүүлж, салют буудуулж байна.

Үнэхээр аваргыг давж аварга болдог гэдгийг Түвшинбаяр маань харууллаа монголчууд бидэнд иймэрхүү боломж байгааг гэрчлэн харууллаа.
Тиймээ бид чаднаа.

Та бидний итгэлийг алдаагүй
Тамирчны алдар хямдхан олдоогүй юм шүү.

Тиймээ энэ бол зөвхөн эхлэл цааш үргэлжлэл бий…

Алтан медалын төлөөх барилдаан Казакстаны бөхтэй хийсэн:

Медал гардуулах ёслол: бичлэгийг оллоо.мн-ээс

Түүнд өгсөн гавъяа шагналуудыг дурьдвал:

Updated at: 2008.08.24

Басхүү 10-хан хоногийн дараа 8-р сарын 24-нд Энхбатын Бадар-Ууган боксын 54 кг-ын жинд авлаа. Үнэхээр Монголчууд энэ олимпын наадамд хүчирхэг, илүү байж чадлаа.

Мөнхүү Пүрэвдоржийн Сэрбамда маань мөн боксын 48 кг-ын жинд мөнгөн медалыг авлаа.

Updated at: 2008.09.14

Зуны 29-р олимпын үргэлжлэл болон явагдаж буй Параолимпоос Дамбадондогийн Баатаржав байт харвааны төрөлд аваргын алтан медалыг авлаа. Түүний авсан алтан медалийн ачаар Монгол Улс 148 орноос 50-д жагсаж байна.