Буян – Эргэлзээ, жүжигчин: Хүрэлхүү

Татах:: Эргэлзээ

Би ер нь амьдралд их эргэлзээд байдаг болчихож
Би өөрийгөө ингээд бодоход миний сэтгэл санаа өөдрөг ч юм шиг стрэсэнд орсон ч юм шиг
Шөнө унтчаад би өглөө нь босоход урьд шөнө нь унтсан ч юм шиг унтаагүй ч юм шиг
Босож ирээд үсээ самнахад миний ус унаад ч байгаа юм шиг ургаад байгаа ч юм шиг
Эхнэрээ харахаар миний эхнэр хөөрхөн ч юм шиг нүүрээ будаагуйг нь харахаар муухай ч юм шиг
За тэгээд зурагтаа асаагаад ирэнгүүт нээх том том өмд өмссөн хип хопууд гарж ирээд дуулаад ч байгаа юм шиг загнаад ч байгаа юм шиг

Дахиад сувгаа солиотонгууд парламэнтийн гишүүд гарж ирээд хууль зохиогоод ч байгаа юм шиг хуйвилдаан зохиогоод ч байгаа юм шиг
Дахиад суваг солиотонгууд хонгор сум гараад ирж байгаан хонгор сумийнхан хордсон ч юм шиг хордоогүй ч юм шиг
Одоо ингээд бодход миний жижиг монголд ийм олон телевиз байх нь зөв ч юм шиг буруу ч юм шиг
Сарын эцэст очоод цалингаа авахлаар ажил хийсэн ч юм шиг хийгээгүй ч юм шиг өчүүхэн бага цалин авж байгаа байхгүй юу
За тэгээд энэ бүхэнд бачуураад цонхоо онгойлгохоор цонхоор агаар ороод ч байгаа юм шиг угаар ороод ч байгаа юм шиг
Гэртээ орж ирээд сонин гарчиглахаар үнэн ч юм шиг үлгэр ч юм шиг
За тэгээд өөдөөс ирж байгаа залууг харахаар эрэгтэй ч юм шиг цоолцон чихийг нь харахаар эмэгтэй ч юм шиг
Гудамжны сандал дээр үнсэлцээд сууж байгаа хоёр хосыг харахад үнсэлцээд ч байгаа юм шиг үстэлдээд ч байгаа юм шиг
За тэгээд машинаа асаагаад гудамжны хөдөлгөөнд орно миний машин яваад ч байгаа юм шиг зогсоод ч байгаа юм шиг битүү түгжээ
Хааяа нэг найзуудтайгаа уулзаад ганц юм задлаад ууна, яг уунгуут ингээд дуваажинд очсон ч юм шиг шартсаны маргааш тамд унцан ч юм шиг
Гудамжаар гиюүрээд явж байгаа охидуудийг харахаар оюутан ч юм шиг ор хөнжлийн ажилтан ч юм шиг
Энэ үнэтэй үнэтэй жийп унаад явж байгаа монголчуудийг хархаар монголчууд мандан бадраад ч байгаа юм шиг тараншааны хүүхдүүдийг харахаар балран доройтоод ч байгаа юм шиг
Хааяа нэг бөх үзий гээд л бөхийн өргөөнд яваад очонгуут ганц хайртай авраг минь зодгоо тайлцан ч юм шиг дахиж барилдах гээд ч байгаа ч юм шиг
Энэ байгалийн баялгийг ашиглах нь зөв зөв л гээд байгаа зөв ч юм шиг буруу ч юм шиг
Энэ сайд нар огцорлоол гээд байх юм огцроод ч байгаа юм шиг дэвшээд ч байгаа юм шиг
Энэ монгол банкны мөнгө алга боллоо л гэхийн алга болоод ч байгаа юм шиг аривжаад ч байгаа ч юм шиг
Энэ тэнд нил байгаа энэ хятад рэсторанд ороод хааяа хоол иднэ хоол идсэний дараа цадсан ч юм шиг дахиж өлсөөд ч байгаа юм шиг
За тэгээд энэ бүгдийг бодсоны эцэст миний тархи толгой өвдөөд ч байгаа юм шиг зүгээр ч юм шиг
Ингэж бодхоор миний бие эрүүл ч юм шиг өвчтэй ч юм шиг
Заримдаа би Хүрлээ мөн ч юм шиг биш ч юм шиг
Ингээд юм юмны тухай эргэцүүлж бодоод л байхийн өдөр хоног өнгөрөөд л байна өдөр хоног өнгөрөөд байхад би өөрөө өтлөөд ч байгаа юм шиг залуужаад ч байгаа юм шиг
Амьдралд юу ч ойлгохгүй эргэлзээд л байна даа гэж Хүрлээ ах эргэлзжээ.
Нээрээ нэг иймэрхүү зүйл болоод ч байгаа юм шиг үгүй ч юм шигээ гэж