PHP скриптыг ерөнхийдөө 3 хэлбэрээр ашигладгийг мэдэх байхаа. Үүнд:

  • Server-side scripting – бидний мэдэх веб сайтууд, энэ нь php-ын гол хэрэглэгдэж буй хэлбэр юм.
  • Command line scripting – PHP-г shell-р хөгжүүлэлт хийхэд хэрэглэгддэг.
  • PHP-GTK – desktop application бичихэд зориулсан GTK+ дээр тулгуурласан php-ын өргөтгөл юм.

За тэгэхээр сая би PHP-GTK ашиглан хийсэн нэг төслийг үзлээ энэ бол GNOPE. Gnope нь PHP-GTK2 дээр бичигдсэн бүх платформ дээр ажиллах GUI-тэй application-ыг татаж, хэрэглэхэд зориулагдсан програм удирдах орчин юм байна. Доор Gnope-ын дэлгэцний агшинг үзүүлэв.

PHP-GTK дээр хийгдсэн олон програмуудыг үзэхийг хүсвэл ийшээ ороод үзээрэй.