Windows XP үйлдлийн систем дээр ямар нэг програмыг нээж ажиллуулах үед Send Error Report, Don’t Send гэсэн сонголт бүхий цонх гарч ирдэг ба тэр програмыг ажиллуулахгүй хаадаг билээ.  Энэ нь таны үйлдлийн систем тэр программыг ажиллуулж чадахгүй байгаа бөгөөд , гарч ирэх цонх нь алдааны мэдээллийг Microsoft-д мэдээллэх үү гэж асууж буй хэрэг юм.

Энд үйлдлийн системийн 2 том ялгаа гарч ирж байгаа юм л даа. Linux бол хав дарж байгаал нэг мөсөн найдвартай сайн, чанартай болгож өчнөөн тестлэж байж гаргадаг бол Micrsoft-ынхон ямар байсан бичээл 95% хавьцаа болгонгуут гаргаад хэрэглэгчээс ирэх алдааны мэдээллээр алдаагаа засаж хөгжүүлэх аргаар явдаг гэж байгаа.
За тэр ч яахав энэ алдааны мэдээллийг хэрхэн гаргахгүй байх талаар зөвөлгөөг өгий:

1. [Windows][Break] дараад гарч ирэх цонхноос Advanced таб-ыг сонгоход доорх цонх гарч ирнэ

2. Эндээс Error Reporting хэсэг рүү ороод Disable Error reporting сонговоос ахиж хэзээ ч Don’t Send цонх гарч ирэхгүй болно доо.