Ер нь вебсайт хийхэд Photoshop дээр дизайнаа зураад таалагдвал түүнийгээ html руу задлаад тэгээд динамик кодчилолоо хийгээд явах нь олонтаа байдаг билээ. Өмнө нь би html руу задлахдаа <table>-ээр л задлаад байдаг байсан л даа. Харин сүүлийн үед div/css задлаад байгаа. Ер нь <table>-ыг бодвол  кодчилол бага, хуудас татаж авах хурд нэмэгдэнэ, ajax үйлдлүүдийг хийхэд тохиромжтой, уян хатан, хайлтын системүүдэд илрэх илэрц сайн, ачаалал бага өгөх сайн тайлтай байдаг, энэ үед div таг нь зөвхөн өгөгдөл харуулахад зориулагдаж, CSS нь байрлал тодорхойлох, гадаад төрхийг нь харуулахад оршдог билээ. Тийм учраас google мэтийн spider-уудад хайлт хийхэд илүү хялбар болсон байна.  За тэгээд хэдэн div/css-ын tutorial тавьлаа.