Бидний хэрэглэж байгаа гар утас маань одоогоор хөгжлийнхөө 2,5 дахь үе дээрээ явж байгаа билээ. Түүхээс товч дурьдвал:

  • Гар утасны 2 дахь үе нь 1991 оноос эхэлдэг ба тоон дохио руу шилжсэн. Мессеж, э-майл илгээх гэх мэт тоон өгөгдлийн үйлчилгээ нэвтэрсэн.
  • Гар утасны 2,5 дахь үед та бидний мэдэх GPRS, Multimedia message, аялгуут мэндчилгээ гэх мэт нэмэлт үйлчилгээнүүдийг маркетингийн зорилгоор ашиглах болсон үе юм. 2,5 дахь үе нь албан ёсны хувилбар биш.

Аа харин гар утасны 3 дахь үе бол гар утсыг жинхэнэ амьдруулах юм байна. Түүний давуу талуудаас дурьдвал:

  • Хэрэглэгчид дүрсээ харж ярьдаг болно.
  • Хэрэглэгчид гар утаснаасаа телевиз үзнэ.
  • Гар утсаа модем болгон интернэтэд холбогдоно.
  • Гар утсаараа хаана яваагаа мэддэг болно(GPS).

За тэгээд удахгүй манай үүрэн холбооны анхдагч оператор болох Мобиком маань ирэх улиралаас гар утасны 3 дахь үе рүү нэвтрэн орох төлөвлөгөөтэй байгаа ба хэрэглэгч таныг гар утас худалдан авах гэж байгаа хэрэглэгчиддээ хандан одооноос 3G систем хүлээн авдаг загварын гар утас сонгохыг зөвлөж байна.

3 дахь үеийн танилцуулга:

Vodpod videos no longer available.