Өнгөрсөн бүтэн сайн өдөр Мобиком Корпорацийн залуучуудад зориулсан “Ве…” брэндийг зах зээлд нэвтрүүллээ.

“Ве…” брэндэд урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгч 25 хүртэлх насны залуучууд бөгөөд тэд хоорондоо 20 мессежийн үнээр 40 мессеж бичиж, сонгосон нэг хостойгоо өдөрт нэг удаа 10 хүртэлх минутын яриаг 1 минутын ярианы тарифаар хийх боломжтой.

“Ве…” брэндийн хамгийн том давуу тал нь зөвхөн залуучуудад зориулсан “Ве… үйлчилгээний төв” юм. Тус үйлчилгээний төв нь дараах давуу талуудыг өөртөө агуулсан:

  • Түргэн хоолны газар
  • Бүжгийн талбай
  • Тайз
  • Ном, сэтгүүл унших булан
  • Үйлчилгээний дараах цэг
  • Залуусын дэлгүүр
  • Үнэгүй интернэт кафе
  • Үнэгүй интернэт бүс /Wi-fi/
  • X-Zone

“Ве…” үйлчилгээний албан ёсны цахим хуудастай болсон бөгөөд Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг be.mobicom.mn хуудаснаас аваарай.