Эхлээд мэдээлийн технологийн хэрэгсэлүүд нь эхлээд нэг талтай байсан, дараа нь хоёр талтай болсон удахгүй гурван талт болно.

Яагаад нэг талтай байсан гэдэг дээр жишээн дээр ярий: телевиз гэхэд зөвхөн л мэдээллийг өгөхөөс буцааж авдаггүй байсан. Та үзнэ эргүүлээд энэ чинь шал хэрэггүй нэвтрүүлэг байна гэж хэлж чаддаггүй байсан.

Харин дараагийн үе болох хоёр талт хэрэгсэлд компьютер орно. Компьютер нь мэдээллийг үзэж болдог бас авдаг. Интернетээр хэлэлцүүлэг, блог уншиж хариу бичдэг болсон цаг үе гэж ойлгож болох нь.

За тэгээд гурван талт гэхээр компьютер маань арай илүү боловсронгуй болоод хиймэл оюун ухаан гэдэг зүйл орж ирж байгаан.
Тэгэхээр комьпютер бол одоогоор өгөгдлийг аваад тодорхой командын дагуу үр дүнг буцаагаад байгаа, харин сэтгэдэггүй.
Гурван талт гэхээр сэтгэдэг болох ба өгөгдлийг авна, боловсруулна тэгээд өгөгдөл гаргана.

Ер нь тэгээд мэдээллийн технологи маань 2 дахь үедээ л явж байна даа. Зарим технологиуд нь 3 дахь үе рүүгээ шилжиж байна, заримынх нь ухагдахуун гарч ирж байна.