Хоёр мянгаад наймдугаар он дуусч 2009-р он гарахад хэдхэн хоног үлджээ. Он гарах гэж байгаам чинь энэ онд юуг амжуулсан талаараа жич дурьдая гэж бодлогоширов.
    Ингээд товч дурьдваас сургуулиа төгссөөд авав, мөн шинэ ажилд оров ажилд орох гэж ч овоо л олон газар орж үзлээ тэгээд эцсийн ганц хүссэн газраа орлоо. Он гарсаар олон олон шинэ хүмүүстэй танилцжээ, бие сэтгэлээр болон кейбоард нэгт сайхан найзуудтай боллоо, мөн хоёр гурван томоохон төслийг өөрийн гараараа босгож үзлээ.

За тэгээд миний блогоор орж гарч байдаг кэйбоард нэгт нөхдүүддээ болон намайг таньдаг найз нартаа шинэ оны мэдийг хүргэж ирэх 2009 ондоо ажил төрөлдөө ихийг хийж бүтээж, аз жаргалаар дүүрэн, эрүүл энх, хийх гэж төлөвлсөн бүхнээ хийж Түвшинбаяр, Бадар-Ууган, Баатаржав, Сэрдамба, Гүндэгмаа нар чадсан шиг та ч гэсэн чадаарай😉