Өнөөдрөөс эхлэн Мобиком корпораци албан ёсоор ИЛҮҮ ДЭВШИЛТЭД 3.5G технологийг нэвтрүүллээ.

Энэ өдрөөс эхлэн Мобикомын хэрэглэгчид зөвхөн дуу хоолойгоор бус дүрсээ харан яриа хийж, телевизийн сувгийг гар утсандаа хүлээн авч, интернэтийн үйлчилгээг гар утсаараа дамжуулан ашиглах боломжтой боллоо. Үйлчилгээний талаар товч танилцуулахад:

  • Видео дуудлага – Илүү дэвшилтэт 3,5G технологийн давуу тал болох видео дуудлага  үйлчилгээг ашиглаж та дотны хүмүүстэйгээ дүрсээ харж ярилцах, бараа бүтээгдэхүүний сонголтыг утсаар зөвлөлдөх, ажил хэргийн уулзалт, сэтгүүлчдийн шууд сурвалжлага хийх зэрэг албан болон хувийн олон төрлөөр хэрэглэхээс гадна ярианы болон сонсголын бэрхшээлтэй иргэд ашиглах боломжтой юм. Энэхүү үйлчилгээг нэвтрүүлсэнтэй холбогдуулан Мобиком Корпорациас эхний 14 хоногийн турш 50% хямдралтай буюу 1 минут нь 50-60 төгрөгөөр дүрстэй дуудлага хийх боломжийг олгож байна. Харин та гар утсандаа видео дуудлага ашиглах тохируулга хийлгээрэй.
  • Өндөр хурдны Хөдөлгөөнт Интернэт – Интернэт үйлчилгээ гэдэг тусгай орчин, сүлжээний холболт зэргээр санаанд буудаг бол энэхүү ойлголтыг 3,5G технологи халж автомашин, галт тэрэг зэрэг хөдөлгөөнт орчин, гудамж талбай гээд хүссэн газраасаа, хүссэн цагтаа гар утас, компьютер байхад интернэтэд холбогдох боломжтой боллоо. Хурдны хувьд 3,2-3,8 дахин нэмэгдэж, харин интернэтэд холбогдсоны үнэ 17 дахин хямдарч байгаа юм байна. Мөн танд хамгийн сүүлийн үеийн авсаархан модемыг санал болгож байна.
  • SMART үйлчилгээ – Телевизийн сувгийг гар утаснаасаа үзэх, тусгай цахим хуудсанд өндөр хурдаар холбогдож дуртай дуу, клип, видеог үзэх, татаж авах боломж нээгдэж байна.

Эдгээр болон бусад олон боломжуудыг мэдрэхийн тулд та 3,5G технологид суурилсан гар утастай байх шаардлагатай.
Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.