ABU robocon 2009Өнгөрдөг 18-ы өдөр ABU Robocon-ы Монголын үндэсний аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохиогдож өндөрлөлөө.  Энэ удаагийн тэмцээнд 15 их дээд сургуулийн 21 баг орлоо.  Энэ жил хямараад түрүү жилийнхээс цөөхөн баг орлоо. Тэхдээ манай сургууль болон МИУС-МТС 2 баг, ШУТИС-МИС 3 баг орууллаа. Энэ жилийн даалгаавар нь өмнөх жилүүдийнхээ бодвол механик ажиллагаа шаардсан, програмчлал болон тактикийг нээх их шаардаагүй даалгавар байсан.

2009 оны олон улсын тэмцээнийг анх робокон тэмцээнийг санаачлан гаргаж байсан Япон улс зохион байгуулж байгаа юм байна даалгавар нь “Ялалтын бөмбөр рүү хамтдаа!”. Даалгаврыг ерөнхийд нь тайлбарлавал 19-р зууны үед Япончууд хол газар Kagoявахдаа хүн суулгаж явах зориулалттай модон дамнуурга буюу кагог хэрэглэдэг байжээ. Үүний дагуу автомат зөөгч робот болон гар зөөгч робот нь хоорондоо хамтран ажиллаж аялагч роботыг Каго дамнуургад суулган урд хойд талаас нь өргөн өрсөлдөгч багаас түрүүлж бариан дээрх бөмбөрийг очиж цохисноор аялалаа дуусгах зорилготой.
Мөнл түрүү жилийнхтэй ижил  МУИС-ын МТС-ын багуудын роботууд сайн хийгдсэн байлаа.  Бүх тоглолтоо цэвэр ялж илт давуу байлаа. Манай сургууль ч бас гайгүй байсаан  байсан.

Ингээд МУИС-ын МТС 1-т орж ирэх 8 сард Токиод болох тэмцээнийг эрхийг авлаа. Залуусаа сайн оролцоорой эх орныхоо нэрийг гаргаарай. Амжилт хүсье😉

Холбоотой мэдээллүүд: