Ubuntu Jaunty Jackalope 04.23-нд Ubuntu 9.04 “Jaunty Jackalope” буюу Эвэртэй туулай 10 дахь хувилбар албан ёсоор гарлаа. Тэгээд суулгаж аваад нилээн тоноглоод үзлээ дажгүй юмөө. Өмнөх хувилбарыг нь сайн хэрэглэж үзээгүй болохоор аль сайжирсан, аль муудсаныг сайн мэдсэнгүй. Харин нэг асуудал гарсан нь дуу нь танигүй байсан асуудал байлаа, танхигүй ч бас биш юмаа динг динг…. гээд байсийн тэгээд
System->Preference>Sound руу ороод Test хийхэд
audiotestsrc wave=sine freq=512 ! audioconvert ! audioresample ! gconfaudiosink: Failed to connect stream: Invalid argument
гэсэн алдаа гараад байсийн. Тэгээд командын мөрнөөс
gksudo gedit /etc/modprobe.d/alsa-bas.conf гээд гарч ирэх файлын төгсгөлд
options snd-hda-intel enable_msi=1 мөрийг нэмээл дуу зүв зүгээр болооский. Миний бичсэн ойлгомжгүй бол эндээс уншаарай.

screenshot1

Мөн Acer Aspire 8730 -ын Sound тохиргоо нь

options snd-hda-intel model=auto

Ubuntu.com сайтаас desktop edition, server edition, netbook remix зэрэг хувилбараас өөрт тохирох хувилбараа үнэгүй татаж аваад өөр мэдрэмжийг мэдрээд үзээрэй. Та мөн эндээс Ubuntu, Edubuntu, Kubuntu-ын үнэгүй cd захиалан авах боломжтой юм. Дэлгэрэнгүй мэдээллийг энэ хаягаас уншина уу. Та ubuntu 9.04-ыг эндээс монгол дахь серверээс илүү хурдан татах боломжтой.

Холбоотой мэдээллүүд: