Limnux-InstallFest-2009 Linux InstallFest 2009 өдөрлөгийг 2009 оны 9-р сарын 19-ний өдөр 12:00-с 17:00 цагийн хооронд ШУТИС-ийн КТМС-ийн 130 тоот лекцийн танхимд КТМС-ийн Програмчлалын технологийн профессорын баг, Компьютерийн техникийн профессорын багтай хамтран зохион байгуулахаар боллоо. Мөн энэ өдөр нь дэлхий даяараа чөлөөт болон нээлттэй эхийн програм хангамжийг (Free ad Open Source Software) сурталчилах, таниулах Software Freedom Day өдөрлөг явагдаж байгаагаараа онцлог юм.

Linux InstallFest гэх энэхүү өдөрлөг нь линукс үйлдлийн систем үүссэн цагаас эхлэн олон улсын хэмжээнд зохиогдож ирсэн бөгөөд гол зорилго нь линуксыг сурталчлах, түүний давуу талыг таниулах цаашлаад анхан суралцаж байгаа нэгэндээ туршлагатай хэрэглэгчид суулгах, тохируулахад туслах болон асуудлыг хамтын хүчээр шийдэх зэргээр хэрэглэгчдийн туршлагыг солилцуулахад оршдог. Өдөрлөг дээр ирсэн хүмүүс нээлттэй эхийн програм хангамжууд, тэр дундаа линукс үйлдлийн системийн талаар илтгэл, яриаг сонсохоос гадна өөрийн тооцоолуурыг авчран туршлагатай хэрэглэгчийн тусламжтайгаар линуксыг суулгах, мөн ашиглахтай холбоотой зөвлөлгөө авах, өөртэйгөө ижил сонирхолтой хүмүүстэй танилцах, нөхөрлөх боломжийг олгох юм.

Үйл ажиллагааны товч загвар:
12:10 Нээлтийн ажиллагаа (С.Дөлмандах, С.Байгальтөгс)
12:25 Линукс 101 (Д.Далх-Очир) – линуксын талаар анхан шатны ойлголтууд
13:00 Windows-с шилжих нь (н.Хаш-Очир, н.Алмас) – шилжиж буй хүмүүст зориулсан, ижил төрлийн програмуудыг танилцуулна
13:30 Нээлттэй програмчлалын орчин (С.Баттөр) – програмчлалд хэрхэн ашиглаж болох талаар
14:00 Матетикч байх албагүй ба нутагшуулалт (С.Дөлмандах) – нутагшуулалтын талаар
14:30 Манай бүлгэмд тавтай морил (Хасаа) – бүлгэмийн танилцуулга, ашигладаг системүүд (google groups, wiki, web) шинэ гишүүд анхаарах
зүйлс

Хүрэлцэн ирсэн хүн бүрт Ubuntu 9.04-ийн диск, бяцхан гарын авлага
тараах болно. Мөн өдөрлөгийн үр дүнг хэмжих зорилгоор цөөн асуулт
бүхий санал асуулга явуулах саналтай байна. Үүнд өөрийн асуултыг санал
болгохыг та бүхнээс хүсч байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай.