Найдвартай,  хурдан хялбар платформ хамааралгүй и-майл систем болох Аянгат шувуу маань 2.0 хувилбараа 2007 онд гаргаснаас хойш  шинэ хувилбар гаргалгүй 2009 оны 8 сар хүртэл тогтворжилттой байдлын болон хамгаалалтын сайжруулалтыг хийсээр ирсэн билээ. Харин 2009 оны 12 сарын 8-нд 3.0 хувилбараа албан ёсоор гаргалаа.

Энэхүү шинэ хувилбарт дараах боломжууд багтсан байна:

  • Эхлээд хэрэглэхэд username, e-mail address, password 3-ыг асуугаад өөрөө тохиргоог нь хийдэг болсон. Маш хялбар🙂
  • Майл toolbar-ын зохион байгуулалтыг шинэчлэсэн. Үүнд: reply, forward, delete, junk зэрэг нь майл дотроо байдаг болсон.
  • Tab оруулж ирсэн, энэ нь майлыг tab нээгээд унших, хайлтын үр дүнг tab дээр гаргах болсон.
  • Хайлт нь тун дажгүй маш хурдан болсон, таны майлүүдийг индекслэж байгаа.
  • Smart folder – inbox-ууд нь олон бүртгэлд зориулагдсан
  • Архивлах – энэ нь өөрт хэрэг болох майлүүдээ archive фолдерт хадгалах болсон.
  • Add-ons Manager(Tools > Add-ons) шинэчлэгдсэн, энэ нь firefox шиг нэмэлтүүдийг шууд хайх, суулгах боломжтой болсон.
  • Address Book шинэчлэгдсэн, майл явуулсан хүний майлны өмнөх од дээр дарж засах боломжтой болсон ба зураг болон төрсөн өдөр зэрэг талбаруудыг нэмж өгсөн.
  • Improved Gmail Integration гэх мэт зөндөө шинэ боломжууд нэмэгэджээ. Эндээс шинэ хувилбарт нэмэгдсэн зүйлсийг уншаарай.

3.0 хувилбарыг эндээс татаж аваарай. Мөн эндээс нэмэлтүүдийг татаж суулгаарай.

Төстэй майл клиентүүд гэвэл:

Холбоотой мэдээлэл: