Сая үзчээд ирэв, сайн бүтээл болжээ.

Бага байхад л 386 дээр prince of Persia гээд нэг үсэрч харайгаад л сэлэмдээд л гүнж авраад л байдаг хөөрхөн тоглоом тоглодог байсансан. Дараа нь комьпютер дээр гарсан тоглоомноос нь сэдэвлэн энэхүү киног хийжээ. Энэ кино нь эхнээс дуустал нь үйл явдалын өрнөлөөр дүүрэн гайхалтай хурц хурц шийдлүүдтэй. Иймрхүү цаг хугацаатай киноны утга авцалдааг зөв нарийн гаргасан, зохиол, найруулга, тэгээд дээрээс нь тэр жүжиглэлт, эффект нь  энэ киног сүрлэг үзүүштэй болгож өгчээ.
Киноны гол утга нь хаан ширээний төлөө хааны дүү ахийгаа алж, цаг хугацааг буцааж өөрөө хаан болох хүсэл, гэвч  тэрхүү хүслийг нь үл гүйцэлдүүлэх нэгэн хүч бол Персийн хунтайж Dastan юм. Эрэлхэг зоригтой тэрээр хааны цусан төрлийн хүү биш ч гэсэн хаан аав, ах нарынхаа төлөө тэмцэж, бүх зүйлийг хэвэнд оруулж байгаан сайхан. Сүүлийн хэсэгт нь бараг л бүх ханхүү нь үхэж, ээ арайчдээ гэхэд үлгэр сайхнаар төгсдөг гэгчээр бүх юм сайхнаар төгсөж байгаа нь таалагдлаа. Ганц нэг сонин зүйл нь тэр хутгыг зоогоод Dastan, Nizam 2 барьж байхад ягаад Dastan-ы өнгөрсөн тэгээд яг хутга авдаг хэсэг рүү буцдаг нь л тодохойгүй.
Тэхдээ кино таалагдсан 10-с 9 оноо. За тэгээд үзээрэй гэж санал болгох байна даа.

Жич: Энэхүү киног хамгийн эхний удаа хямдрал урамшуулалтай үзүүлсэн facebook-ын Mongolian Movie Fanatics бүлгэмийхэндээ баярлалаа, өшөө олон киног ингэж үзүүлэх болтугай.