Нэг шүлэг

Хамгийн гоё цэцгэн дээр зөгий эхлээд буудаг
Хамгийн гоё төрснийг чинь эрчүүл эхлээд хардаг
Харанхуй үдшийг сүлэн бүжин сар тормойж
Ханатыг чинь гийгүүлэх бvсгvйчүүд минь ирдэг ээ
Дарь эх хорин нэг байдаг нь худлаа
Даруухнаараа айл бvхэнд нэг нэгээрээ бий
Харчуул минь бид чинь бурхадтай нөхцсөн улс
Хайрын өмнө залбирч бүсгүйчүүдээ үнсье

Өөр нэг шүлэг

Анх чамтай уулзаад чамд хүрэхээс айсан
Анх чамд хүрчихээд чамайг үнсэхээс айсан
Анх чамайг үнсчихээд хайрлахаас айсан
Одоо чамайг хайрлачихаад алдахаас айж байна

Очих юмсан тэвэрмээр байна
Ойртох юмсан үнсмээр байна
Олдсон юмсан алдмааргүй байна
Оройтоогүй юмсан ганцхан чамайг л хайрлахсан

Зөндөө удаан тэврэхсэн
Зөөлөн уруулийг чинь үнсэхсэн
Зөвхөн чамайг хайрлахсан
Зүрхэлж хайртайгаа хэлэхсэн

Нүдээ аниад намайг бод сайхан байгаа биз
Зүрхээ дараад намайг бод жаргалтай байгаа биз
Болохгүй бол утсаар ярь би байж л байгаа
Боломжгүй бол мессеж бич би уншиж л таараа