iphone-unlock
iPhone-оо unlock хийхээс өмнө та SIM картаа хийх шаардлагагүй. Эхлээд redsn0w-оор jailbreak хийнэ. Эндээс redsn0w-ыг татаад аваарай.

Firmware буюу iPhone restore файлыг татаж авна. Redsn0w энэ файлыг ашиглаж Cydia application-ыг суулгадаг. Доорх firmware файлуудаас өөрийн iPhone-д таарах хувилбараа татаж авна.

iPhone 2G version 3.0 restore

iPhone 3G version 3.0 restore

iPhone 3G S version 3.0 restore

iPhone-ныхаа хувилбарыг мэдэхдээ.

Settings –> General –> About руу ороход Version гээд байгаа эсвэл компьютертоо iphone-оо холбоод itunes- нээгээд харахад Software Version гээд харагдана.

Одоо redsn0w-оо ажиллуулна. Доорх бичлэгийн дагуу хийхэд болно.

Тайлбарлавал:

  1. Эхлээд iPhone-оо компьютертоо залгаад, татаж авсан redsn0w-оо нээгээд browse гэдэг дээр нь татаж авсан firmware файлаа (iPhone1,2_3.0_7A341_Restore.ipsw) оруулж ирнэ.
  2. Дараа нь next, next гээд Install Cydia next гээд
  3. iPhone-оо унтраагаад
  4. Next
  5. Унтраах товч дээр 3 сек дарна.
  6. Унтраах товчоо дарсан чигтээ home товчоо цуг 10 сек дарна.
  7. Home товчоо дангаар нь 30 сек дарна.
  8. Тэгээд uploading ram disk гэж redsn0w дээр гарч ирэх ба iPhone дээр Downloading Jailbreak Data гэж гарч ирнэ. Үүнийг дуустал нь явуулаад дуусахад Cydia application iPhone Дээр чинь суусан байх болно.

Миний тайлбарласан ойлгомжгүй бол Tutorial: How to unlock iPhone 3G with 3.0 Firmware – redsn0w & ultrasn0w эндээс үзэээрэй зургаар үзүүлсэн байгаа учир илүү хялбар байх.

За одоо Cydia application-аа ашиглан Ultrasn0w-р unlock хийнэ.

  1. Wireless-тай газар очоод iPhone дээрх Cydia application руугаа орно.
  2. Manage хэсэг рүү ороод Sources руу орно
  3. Баруун дээд буланд байгаа Edit товч дээр дарж зүүн дээд буланд байгаа Add дээр дарна.
  4. Гарч ирэх хэсэгт http://repo666.ultrasn0w.com/ хаягыг бичээд Add Source гээд татаж авна. (ultrasn0w гэдгийн нойлын тоо)
  5. Татаж дууссаны дараа Return to Cydia гээд баруун дээд буланд байгаа Done дээр дарна.
  6. repo666.ultrasn0w.com гээд харагдах ба дээр нь дарж ороод баруун дээд буланд байгаа Install гээд Confrim дээр дарж суулгана.
  7. Суулгаж дуусгаад iPhone-оо унтрааж асаагаад SIM картаа хийхээд сүлжээ орж ирэх болно.

Миний тайлбарласан ойлгомжгүй бол How to Unlock the iPhone 3G, 3GS Using UltraSn0w эндээс үзэээрэй зургаар үзүүлсэн байгаа учир илүү хялбар байх.

Та мөн доорх хаягуудаар орж iPhone-ын application-уудыг татаж аваарай.

Холбоотой бичлэгүүд: