WAMP нь Windows, Apache, MySQL, Php гэсэн нэгдэл бөгөөд эдгээр нэгдлийг нэгтгэсэн серверийг эндээс татаж аваад доорх жишээний дагуу VirtualHost үүсгэж туршиж үзээрэй.

mylocalsite.com гэдэг virtualhost-ыг жишээ болгон үүсгэе.

  1. WAMP-ынхаа www фолдерт mylocalsite фолдэрыг үүсгэнэ.
    Жишээ нь:
    C:\wamp\www\mylocalsite
  2. logs фолдерыг mylocalsite дотроо үүсгэнэ.
    C:\wamp\www\mylocalsite\logs
  3. Apache-ын тохиргооны файл болох httpd.conf файлд бага зэрэг засвар хийнэ. Бидний жишээнд бол
    C:\wamp\bin\apache\Apache2.2.11\conf\ эндээс файлаа нээгээд
    #Include conf/extra/httpd-vhosts.conf мөрийг олоод # авах буюу comment биш болгоно.
  4. C:\wamp\bin\apache\Apache2.2.11\conf\extra\httpd-vhosts.conf файлыг нээгээд доорх мөрүүдийг нэмнэ.
    NameVirtualHost *:80

    <VirtualHost *:80> ServerName http://www.mylocalsite.com
    ServerAlias mylocalsite.com mylocalsite http://www.mylocalsite.com
    DocumentRoot C:/wamp/www/mylocalsite/
    ErrorLog C:/wamp/www/mylocalsite/logs/error.log
    CustomLog C:/wamp/www/mylocalsite/logs/access.log common
    </VirtualHost>

    <VirtualHost *:80>
    ServerName localhost
    DocumentRoot C:/wamp/www
    ErrorLog C:/wamp/www/logs/error.log
    CustomLog C:/wamp/www/logs/access.log common
    </VirtualHost>

  5. C:\windows\system32\drivers\etc\ доторх hosts файлыг нээгээд файлын төгсгөлд доорх мөрүүдийг нэмнэ.
    127.0.0.1       localhost
    127.0.0.1    www.mylocalsite.com
  6. WAMP-аа дахин ачааллана.
  7. Одоо веб хөтөч дээрээ www.mylocalsite.com эсвэл mylocalsite.com эсвэл  mylocalsite гээд enter дарахад ид шидийг үзнэ дээ🙂