Wubi гээд нэг хэрэгсэл байнаа. Энэ хэрэгсэл нь Ubuntu-г windows орчинд суулгах зориулалтай хэрэгсэл(маш хялбархнаар) юм. Ubuntu бол Linux-ын хамгийн хэрэглэгчдэд ойртсон үйлдлийн систем юм. Эффект энэ тэр бол лайтай Vista-г энэ үйлдлийн системээс тэр эффектүүдээс нь санаа авсан ч гэж ярьдаг юм билээ шүү. Бас саяхан шинэхэн хувилбар болох 8.04 гарсан байна лээ. Ер Ubuntu үйлдлийн систем маань 6 сар болгон шинэ хувилбар гаргадаг маш хөдөлмөрч хүмүүс байдаг. За ингээд нөгөө wubi гээд хэрэгсэлийнхээ талаар бичье.

Хэрэв та Linux болон Ubuntu-ын тухай сонсоод хэрэглэхийг (туршиж үзэхийг) хүсэж байгаа боловч суулгаж чадахгүй хатуу дискэн дээрх мэдээллээ устгачихна гэж айж байгаа бол wubi гээд энэ хэрэгсэлийг ашиглаарай. Энэ хэрэгсэл нь суулгах үйл явцыг маш хялбархан болгосон, хатуу дискэн дээрх файл устана гэсэн юм байхгүй. Интернетээр ubuntu-гаа татаж аваад(хэрэв татаж байхад тасарвал ахиад нэр нууц үгээ хийхэд үргэлжлэх болно) ердийн application program шиг амархан суулгачихдаг(татаж авсан байршил дээрээ ubuntu руу ороод uninstall хийчихнэ) хялбар бөгөөд хэрэгтэй хэрэгсэл байгаам даа.

Доор хэдэн давуу талуудыг нь бичье:

  • Хэрэглэхэд хялбар (Simple) – CD дээр бичих шаардлага байхгүй ердөө л 1.1 MB хэмжээтэй.
  • Аюулгүй (Safe) – Wubi нь Ubuntu-ын boot-ыг л нэмж өгдөг. Тийм учраас систем эвдэрнэ гэх зүйлгүй. Ямар нэгэн рartition хуваах, өөр ямар нэг нэмэлт тохируулга хэрэггүй.
  • Хийсвэрээр байрлана (Discrete) – Wubi-ын файлууд нь нэг л фолдер дотор байрлана, хэрэв таньд таалагдахгүй бол хялбархан uninstall хийчихнэ.
  • Үнэгүй (Free) – Мэдээж үнэгүй.

Wubi-г суулгах доод талын шаардлагууд гэвэл:

  • 256 MB санах ой
  • Хатуу дискэндээ дор хаяж 5 GB хоосон зайтай байх
  • Windows 98, 2000, XP, Vista зэрэг үйлдлийн системтэй байх.

За тэгээд таны компьютер дээрх шаардлагыг хангаж байгаа бол : Wubi installer хаягаар орж татаж аваад туршиж үзээрэй.

Ubuntu-г суулгасан чинь хэдэн эффектүүдийг нь үзмээр санагдаад туршиж үзсэн чинь үнэхээр гоё юм билээ. Тэгээд эффектүүдийг нь харуулсан нэг бичлэг тавьлаа.

Холбоотой мэдээлэл: